Aespa хамтлагийн гишүүн Карина болон жүжигчин И Жэ Үг нар болзож байгаа гэх мэдээллийг Dispatch дэлгэжээ.
Тус сайтын мэдээлснээр Карина болон И Жэ Үг нар өнгөрөгч нэгдүгээр сарын 14-нд болсон Прадагийн загварын шоун дээр хамтдаа цагийг өнгөрөөсөн бөгөөд үүнээс хойш харилцаа нь гүнзгийрсэн гэжээ.
Хэдийгээр завгүй цагийн хуваарьтай байсан ч Сөүл болон Миланд хамтдаа цагийг өнгөрүүлсэн тэднийг анхны харцаар бие биедээ дурласан хэмээн эх сурвалж дурдсан байна. Карина хамтлагийнхний хамтаар дотуур байранд байрладаг тул И Жэ Үгийн гэрийн ойролцоо болздог хэмээн Dispatch дурджээ.
Хосуудын харьяалагддаг SM Entertainment болон C-JeS Studios энэхүү мэдээлэл албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )