ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 13

Өнөөдөр 2025.06.13. Энэ оны 164 дахь өдөр бөгөөд он дуусахад 201 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандаж, 20 цаг 52 минутад жаргана.

Улаанбаатарт бороо шивэрнэ. Өдөртөө 16 хэм дулаан, шөнөдөө 6 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн софтбол спортын өдөр, Хялман эмгэгийн талаарх мэдээллийг түгээх олон улсын өдөр тохиож байна. Энэ өдөр АНУ-д Гэрлэлтийн өдөр, Аргентинд Зохиолчдын баяр, Иракт Сулейманд тарчлагчдыг дурсах өдөр, Унгарт Зохион бүтээгчдийн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Швед-Америкийн жүжигчин Стеллан Скарсгорд, Америкийн жүжигчин Тим Аллен, Элли Шиди, Крис Эванс, ихэр жүжигчид болох Мэри-Кэйт ба Эшли Олсен, Аарон Тэйлор-Жонсон, Шведийн дуучин, “Eurovision 2015”-ын ялагч Монс Сельмерлёв зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1934 оны энэ өдөр Венецэд Гитлер, Муссолини нарын уулзалт болжээ.

1942 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Стратегийн үйлчилгээний алба байгуулах шийдвэр гаргажээ. Энэ нь хожмоо Тагнуулын төв газар болсон юм.

Мөн оны энэ өдөр Германы “Фау-1” далавчит пуужинг анх удаагаа байлдааны зорилгоор ашиглажээ.

1958 оны энэ өдөр Хятадын анхны цөмийн туршилтын реактор ашиглалтад оржээ.

1961 оны энэ өдөр Калугад Юрий Гагарин дэлхийн анхны Сансрын нисэгчдийн музейн суурийн чулууг тавьсан байна.

2000 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Солонгосын удирдагч нар анх удаагаа уулзжээ.

2009 оны энэ өдөр Тегеранд М.Ахмадинежадыг Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсжээ. 

2013 оны энэ өдөр Солонгосын  BTS хамтлаг анх тайзан дээр гарчээ.

Билгийн тооллын 17. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu