Израил Иранд цохилт өглөө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 13

Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг чиглэсэн “Босож буй арслан” ажиллагаа эхлүүлсэн тухай зарлав. Тус улсын батлан хамгаалахын сайд Исраэл Кац энэхүү ажиллагааг урьдчилан сэргийлэх цохилт гээд ард иргэдээ Тегераны зүгээс хариу цохилт өгөх аюул буйг сэрэмжлүүлжээ.

Ройтерс агентлагийн мэдээллээр, цохилтын улмаас Ираны Зэвсэгт хүчний ерөнхий штабын тэргүүн, дэслэгч генерал Мохаммад Багери амь үрэгдсэн байж болзошгүй. Ираны Tasnim агентлагийн мэдээлснээр, Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын командлагч Хосейн Салами амь үрэгджээ.

Израилын ажиллагаа

Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг чиглэсэн “Босож буй арслан” ажиллагаа эхлүүлсэн тухай зарлав. Эл ажиллагаа нь хэр их хугацаа шаардагдана тэр хугацаанд үргэлжилнэ гэв.

“Израил Ираны Натанзе дахь уран баяжуулах объектод цохилт өгсөн. Бид Ираны цөмийн бөмбөг хөгжүүлэх тал дээр ажиллаж байсан тэдний шилдэг цөмийн физикч, Ираны цөмийн хөтөлбөрийн зүрхэн тус газарт цохилт өглөө” гэж Нетаньяху онцолжээ.

Израилын армийн албан ёсны төлөөлөгч Эфи Дефриний мэдээлснээр, ажиллагааны эхний үе шат төгссөн. Энэ үеэр Ираны цэргийн олон арван объект, тэр дундаа цөмийн байнд цохилт өгсөн байна.

Израилын тээврийн яам тус улс агаарын орон зайгаа хаасан тухай мэдээлжээ.

Үр дагавар

Fars агентлагийн мэдээллээр, Ираны нийслэл Тегеран хотноо дор хаяж зургаан удаа дэлбэрэлт болжээ. Al Masirah сувгийн мэдээллээр, Натанз, Хорремабад, Хамадан зэрэг хотууд халдлагад өртсөн байна.

Al Jazeera сувгийн мэдээлснээр, Тегеран хотын зүүн хойд дүүрэг цохилтод өртжээ. Эл дүүрэгт цэргийн өндөр албан тушаалтнууд амьдардаг байна.

Ройтерс агентлагийн мэдээллээр, цохилтын улмаас Ираны Зэвсэгт хүчний ерөнхий штабын тэргүүн, дэслэгч генерал Мохаммад Багери амь үрэгдсэн байж болзошгүй. Ираны Tasnim агентлагийн мэдээлснээр, Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын командлагч Хосейн Салами амь үрэгджээ.

Al Mayadeen суваг Иран агаарын орон зайгаа хаасан байна.

Олон улсын реакц

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Израилын тал ажиллагааг эхлүүлэх талаар мэдээлсэн гэж мэдэгджээ. Тэрбээр Израилын цэргийн ажиллагаа АНУ-ын оролцоогүй болж байгааг онцлоод АНУ-ын гол зорилго бол бүс нутаг дахь өөрсдийн цэргүүдийг хамгаалах явдал гэв. Марко Рубио Тегеранд хандан Америкийн эрх ашиг болон бие бүрэлдэхүүний эсрэг ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг анхааруулжээ.

Баасан гарагт Цагаан ордны тэргүүн Доналд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар болсон байна.


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu