Хамба лам Д.Нацагдорж:
...Бурханы айлдсан Дүйнхорийн ёс, одон зурхай болон хар зурхайн үүднээс ихэс дээдсийн айлдсан олон ном судрыг үзэж байхад арванхоёрдугаар сарын 22, зургадугаар сарын 22-нд засал ном хийлгэх шаардлагатай юм билээ.
Арванхоёрдугаар сарын 22-ноос дараа жилийн өнгө ордог тул зарим хүмүүст нөлөөлөл асар өндөр байдаг. Тиймээс засал ном хийлгэвэл амь нас, эрүүл мэнд, эд агуурс, хийморь лүнда, нас буянд нөлөөлөх муу тотгор, саад бүхнээс урьдчилан сэргийлж, хамгаална. Тиймээс би арванхоёрдугаар сарын 22-ноос хойш дараа жилийнхээ заслыг хийлгэдэг. Зарим хүмүүст номыг нь хэлж өгөөд засуулдаг.
Мэдээж сар шинээ дөнгөж гарангуут боломжтой бол шинийн 15-ны өдрүүдэд засал номоо хийлгэх нь сайн. Амжихгүй бол дараа нь хийлгэсэн ч болно л доо. Яагаад энэ 15 хоногт амжиж засал номоо хийлгэх гэдгийн учир нь, шинийн 1-15-ныг дуустал бурхадын агуу их номын олон сайхан дүйцсэн өдрүүд таарч байдаг юм. Тиймээс эдгээр дүйцсэн өдрүүдэд хүмүүс хувьдаа ном уншуулах нь өөрт болоод бусдад хийсэн буян нь арвиждаг номтой учир ном мэддэг хүмүүс шамдаад байгаа юм.
Ер нь дээдийн номыг уншуулснаараа бид буян хурааж, сайн үйл хийж байгаагаас гадна муу нисванисаа нимгэлж байгаа юм. Дээдийн номыг уншуулсан төдийд олон тус эрдмийг эдэлнэ
Эх сурвалж: Манба дацан хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж
Бусдад туслахуй анагаах ухааны МАНБА ДАЦАН ХИЙД
Сэтгэгдэл ( 1 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00