Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул ЧУУЛГАН ХУРАЛДАХГҮЙ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, чуулган болон байнгын хороодын  ирц бүрдэхгүй байгаагаас шалтгаалаад өнөөдөр /2024.05.09/ чуулган хуралдахгүй.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт хүртэл 49 хоног үлдээд байгаа бөгөөд сонгуульд оролцох батламжаа авсан нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж, бие даан нэр дэвшигчид нэрээ дэвшүүлэх ажил энэ сарын 14-20-ны дотор болно.

Үүнээс цааш нэр дэвшигчид АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэх, нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ-нд ирүүлэх ажлууд үргэлжилж, зургаадугаар сарын 1-ний дотор СЕХ тэднийг бүртгэх эсэхээ шийдвэрлэх учиртай. Зургаадугаар сарын 3-наас өмнө горилогчдын заримыг татаж оронд нь нөхөн нэр дэвшүүлнэ. Жагсаалтад эцэслэн үлдсэн нэр дэвшигчдэд СЕХ зургаадугаар сарын 10-нд үнэмлэх олгосноор сая сонгуульд өрсөлдөх эрхтэй болно. Энэ өдрөөс буюу зургаадугаар сарын 10-наас мөн сарын 26-ны 00 цаг хүртэл сонгуулийн сурталчилгаагаа явуулах эрхтэй.

Гэвч тавдугаар сар гармагц гишүүд үндсэн ажлаа орхиж, ийнхүү хөдөөгүүр явж сурталчилгаагаа эхлүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top