Ачааны найман вагон осолджээ

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 21

Өнөө өглөөний 06:27 минутын орчим төмөр замын Ерөө-Орхон өртөөний хаалттай гарам дээр том оврын автомашин ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 6 галт тэрэг замаас гарч онхолдсон, төмөр зам эвдэрсэн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас Сүхбаатар өртөөнөөс ирж очих галт тэрэгний хөдөлгөөн хаагдсан, зорчигчдын тасалбарыг буцаах зэрэг зохицуулалтыг хийж байна. Мөн УБТЗ-ын Удирдах газраас сэргээн босгох яаралтай баг илгээсэн. Хохирлыг богино хугацаанд арилгаж, хөдөлгөөнийг шуурхай нээхээр ажиллаж байна.

Зөвхөн 2024 он гарсаар жолооч нар галт тэрэгний урдуур орсны улмаас галт тэрэг автомашинтай мөргөлдсөн 7 ослын тохиолдол бүртгэгдээд байна.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.115.112) 2025 оны 03 сарын 13

Автомашины жолооч нарын ухамсар дорой бна уу, эсвэл санаатай үйлдэл бна уу гэдгийг сайтар судлах шаардлагатай санагдана. Жолооч нар үүрэг хариуцлагаа ухамсарлаж мэдэж байгаа шүү дээ.

3  |  0
Зочин(202.126.89.228) 2025 оны 03 сарын 13

Төмөр замынхан үүнийг мэдээлсэн төдийгөөр чимээгүй өнгөрч байна вэ 8 вагон замаас гарч онхолдох нь ноцтой асуудал, хаана хаанаа хариуцлага нэхэгдэх ёстой. Гэтэл сонгууль ойртсон болохоор Хэрлэн даргад амаа барих үүрэг өгөгдсөн бололтой...

2  |  0
Зочин(122.201.31.16) 2025 оны 03 сарын 13

Энэ мэдрэл муутай хүмүүсийг яана вэ? Сайн дураараа үхэл рүүгээ зүтгэнэ. Бас зүгээр ч үгүй бусдад, улсад хохирол учруулах юм. Жаахан хүлээцтэй, хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ... цөөхөн Монголчууд бид....\n

1  |  0
Зочин (103.212.162.139) 2025 оны 03 сарын 13

Арай л дэндүү тэр ачааны машин яах гэж ингэж далдагнаж вагоны өмнө ордог байнаа\nҮнэхээр бүтэхгүй улс шүү\n

6  |  0
Зочин(66.181.181.226) 2025 оны 03 сарын 13

Иймэрхүү осол гаргасан дүрэм зөрчиж хүн дайрсан жолооч нарыг сургасан жолооны курсыг хаамаар юм

7  |  1
Зочин(122.201.31.162) 2025 оны 03 сарын 13

Арай л юм аа машин биш зүтгүүр шүү дээ жолооч нарт ер сургалт орвол таарна . Төмөр замын гарманд хяналт тавтж чадахгүй жолооч гэж байх уу Тэр том техник хүүе гэхийн амжиллаггүй л ороод ирдэг ш дээ арай л юм ухамсаргүй ба

6  |  1
Зочин(202.9.46.44) 2025 оны 03 сарын 13

Зүйтэй том оврын ачааны машин вагоны жолооч хоёр тэрсэлдээд хөрөнгө сүйтгээд байгаа шүү Хэн нь том бэ?

2  |  1
unshigc(103.57.94.123) 2025 оны 03 сарын 13

arai2

3  |  1
Зочин(202.126.89.244) 2025 оны 03 сарын 13

Вагон гэж юу байдаг тухай жолооч нарт заах ёстой болж байна уу.

4  |  1
зочин(66.181.167.4) 2025 оны 03 сарын 13

Том оврын тэрэг барьчихаар л эр бяр амтагддаг юм байх даа, жижиг тэрэгнүүдийг дээрэлхэж аархсаар сүүлдээ вагонтой хүч үзэх хэмжээнд хүртлээ биеээ тоожээ гэж

15  |  2
zochin(59.153.115.174) 2025 оны 03 сарын 13

ork mongolchuudyg yakh we\n

7  |  1
зочин(66.181.183.168) 2025 оны 03 сарын 13

жолооч нарт сэтэгцийн шинжилгээ авахгүй бол үбр гай болж эхэллээ

16  |  0
Уншигч(192.82.64.215) 2025 оны 03 сарын 13

Энэ жолооч нарын сэтгэцийг шалгах юмуу

10  |  0
Иргэн(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

Сүүлийн үед Монголд том оврын автомашинууд вагонтой мөргөлддөг моод дэлгэрсэн юм уу?

5  |  0
Close menu