БНСУ-д ажлын ид үеэр робот шатнаас үсэрсэн тухай France 24 мэдээлжээ.
Хэрэг явдал Күми хотод болжээ. Робот хотын захиргаанд төрийн албан хаагчийн ажлыг гүйцэтгэдэг байсан төдийгүй шаардлагатай бичиг баримттай хүртэл байжээ. Тэр баримт бичиг зөөх, оршин суугчдад шуурхай мэдээлэл хүргэх үүрэг гүйцэтгэдэг байна. Хамтран ажиллагсдынх нь ярьснаар, хэрэг гарахаас өмнө робот ямар нэгэн зүйлд санаа зовсон мэт нэг газраа эргэлдэж байснаа шат руу чиглэж, шатнаас доош үсэрчээ. Эл робот өөрөө цахилгаан шат дуудаж, давхар хооронд явж чаддагаараа бусад роботоос ялгаатай аж. Мэргэжилтнүүд роботын ийм үйлдэл хийх болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Хэтэрхий хүнд даалгавар өгсөнтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна. “Албан ёсоор тэр бидний нэг байсан” гэж хамт ажиллагсад нь ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )