Ерөнхий сайдын үгс ба Санах ойгүй ЭЗЧ

2024 оны 07 сарын 10

Ес дэх удаагийн парламентын сонгуулийн дараа МАН, АН, ХҮН гурав нийлж эвсэн шинэ Засгийн газар байгуулж буйтай зэрэгцэн 11 дэх удаагийн Монголын Эдийн Засгийн Чуулган зохион байгуулагдлаа. 

Ерөнхий сайдаар улиран томилогдсон Л.Оюун-Эрдэнэ Монголын Эдийн Засгийн Чуулганд засгийн тэргүүний хувиар гурав дахь удаагаа оролцож, үг хэллээ. 

Тэрбээр хоёр жилийн өмнө буюу 2022 оны Монголын Эдийн Засгийн Чуулганы индэр дээрээс Ерөнхий сайдын хувиар үг хэлэхдээ: 

"Энэ удаагийн Эдийн зсгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр  дүн болно" хэмээн уриалж байв.

Гэвч 2022 оны чуулганы төгсгөлд, Ерөнхий сайдын уриалсан 10 гол ажлын жагсаалт буюу эрэмбэ ил тод болоогүй. Тухайн үед, Эдийн засгийн чуулганы арга хэмжээтэй зэрэгцэн Төв талбайд иргэдийн тэмцэл өрнөж байсан бөгөөд тэрхүү 10 гол ажил юу байв гэдэгт аль аль талдаа анхаарал хандуулаагүй  өнгөрсөн. 

Жилийн дараах буюу 2023 оны Монголын Эдийн Засгийн Чуулганы индэр дээрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ,  өнөөх 10 гол ажил юу болох, үр дүнд хүрсэн эсэх талаар дурьдаагүй.

Чуулганыг зохион байгуулагчид, хэлэлцүүлэг өрнүүлэгчид  Ерөнхий сайдын уриалгад ач холбогдол өгч, ажил хэрэгч хандаагүй нь харагдаж байв. 

Л.Оюун-Эрдэнэ чуулганд оролцогчдод, хөрөнгө оруулагчдад хандан хэлсэн үгэндээ, цар тахлын үед -4.7 хувийн уналттай байсан Монголын эдийн засаг 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр  улиралд 7.9 хувь болж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрсэн. Засгийн газар  бондын өр төлбөрүүдээ хугацаанд нь шийдэж,  зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж буйгаа тодотгон танилцуулсан. 

Мөн Монгол Улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг илүү төрөлжүүлж аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үүний дотор махны экспорт, ноолуурын бүтээгдэхүүн, сэргээгдэх эрчим хүч зэрэг уул уурхайн бус салбаруудаа хөрөнгө оруулагчидтай хамтран хөгжүүлэх сонирхолтой байна гэхчлэн үг хэлээд өнгөрсөн. 

Тэгвэл энэ удаагийн Монголын Эдийн Засгийн Чуулганы индэр дээрээс хэлсэн үгэндээ,

Сонгогчдын санал гээгдэхгүй байх ардчиллын суурь зарчимд үндэслэж, мөрийн хөтөлбөрт тусгасан заалтуудыг нэгтгэн Засгийн газрын 4 жилийн эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр парламентад хамгийн өндөр суудал авсан МАН, АН, ХҮН намууд нэгдэн Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тухай санамж бичигт гарын үсэг зурахаа тодотгосон. 

Гурван намын үзэглэх баримт бичигт эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, эдийн засгийн хүртээмжийг дээшлүүлэхийн тулд төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт болон бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа 2 дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, Нийслэл хотын төвөөс нисэх буудал хүрсэн тойрог дэд бүтцийг чиглүүлэх, мэдээллийн технологи, инновац, дэвшилтэд ногоон шилжилтийг салбар бүхэнд цаг алдалгүй хийх, орон сууцжуулалтын томоохон бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудлууд тусгагдсан. Шинээр байгуулагдаж буй Засгийн Газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллах болно гэсэн юм. 


Тодотгоход, энэ удаагийн Монголын Эдийн Засгийн Чуулган 4 нэгдсэн хуралдаан, 14 салбар хуралдаантайгаар зохион байгуулагдлаа. Хоёр өдрийн хугацаанд  2,000 гаруй гадаад, дотоодын зочид, төлөөлөгчид, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд чуулганд  оролцов. 

Эхний өдрийн Чуулганаар Бүсчилсэн хөгжлийн бодлого - Хөрөнгө оруулалт, Хөдөөгийн хөгжил ба хоршоо, Эрчимжсэн мал аж ахуй, Тээврийн дэд бүтэц, Аялал жуулчлал, Хотын хөгжил ба Ухаалаг хот, Уул уурхай ба чухал ашигт малтмал-Өнөөгийн нөхцөл байдал, Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл буюу эвлэрүүлэн зуучлах сэдэвт салбар хуралдаан өрнөсөн бол  хоёр дахь өдөр Хөрөнгө санхүүгийн зах зээл, Банкны салбарын хөрөнгө оруулалт, Дижитал засаглал ба дижитал эдийн засаг, Үндэсний баялгийн сан, Чөлөөт худалдааны хэлэлцээр зэрэг сэдвээр үргэлжилсэн юм. 

“Чөлөөт худалдааны хэлэлцээр, Эдийн засгийн коридор” сэдвээрх  салбар хуралдаанаар яригдсан асуудлыг авч үзвэл, бусад улс орнуудтай Чөлөөт худалдааны хэлэлцээр, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах замаар Монгол Улсын экспортын зах зээлийг тэлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдаанд оролцогчдод тулгардаг саад бэрхшээлийн талаар төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийн талаар хэлэлцэв. 

Гадаад худалдааны ашиг нь уул уурхайн экспортоос хамааралтай, хэрэглээний бараанд импорт зонхилсон Монгол Улсын хувьд экспортыг солонгоруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх гарцыг нээх, цаашлаад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага үүссэн.  Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас ОХУ-ын зах зээлд ХАА-н гаралтай 375 төрлийн барааг гаалийн татваргүй экспортлох боломжийг бүрдүүлэх Чөлөөт худалдааны түр хэлэлцээр, БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2024 онд эцэслэн байгуулахаар ажиллаж буй. Мөн БНХАУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах албан ёсны саналыг хүргүүлж, 2024 онд багтаан хэлэлцээг эхлүүлэхээр зорьж буйг тодотгосон.  

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь зөвхөн тариф бууруулах асуудал биш бөгөөд санхүү, хөрөнгө оруулалт, хорио цээр, холбогдох хууль, бүтээгдэхүүний чанар стандарт, шинэ технологи, дижитал шилжилт гэх мэт маш өргөн хүрээтэй. Гэвч экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал, тодорхой бус хэвээр байна.

Худалдаа болон хөрөнгө оруулалтын бодлого нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой бөгөөд экспортын чиг баримжаатай ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс хамааран хөрөнгө оруулалтыг  татах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлснээр Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яамны зүгээс тодотгож байна.

Хэдий тийм байлаа ч Засгийн газар хөрөнгө мөнгө, цаг хугацаа зориулан хийсэн Монголын Эдийн засгийн чуулганаас эдийн засагт тулгамдсан хийгээд нэмж тулгамдаж болзошгүй байгаа сорилтуудыг сөрж харсан, тодорхой хэмжээнд тооцоолсон бүтээлч санал, санаачилгууд гарах болов уу гэсэн хүлээлт байсныг хэлэх нь зөв байх.

Төгсгөлд нь тодотгоход, талуудыг нэг цэгт уулзуулж, асуудлуудыг ажил хэрэгчээр  хэлэлцдэг, шийдэл дээр төвлөрдөг Эдийн засгийн чуулган байх нь хэрэгтэй. Харин 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Монголын Эдийн Засгийн Чуулганы тухайд САНАХ ОЙ тааруу буюу бодитой шийдлүүдийг нэхэн шаардах тал дээр учир дутагдалтай өдийг хүрчээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochid(86.111.136.83) 2024 оны 07 сарын 18

mongol hunii saihan setgel deer gadniihan buu togloosoi\n!Ediin zasgiin chuulganiig min Aziin Hugjiliin bank,Ebropiin sergeen bosgoltiin banknii han toglolt hiigeed bh bii l gej setgel zobdog \n\n

0  |  0
Zochin(66.181.161.190) 2024 оны 07 сарын 11

Ineesn buhen nohor bish bish

0  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 07 сарын 10

UGAAS HUDALCH HUDUUNII MAANAGDUU TEGSEN MURT HORT MOGOI MET EREEN DOTORTOI HUN SHTEE

0  |  0
Top