Франц улсад энэ сарын 6-13-ны хооронд Дэлхийн байгаль хамгаалагчдын X чуулган болж байна. Уг чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 500 орчим төлөөлөл оролцон дараагийн дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлын стратегийг хэлэлцдэг. Монголын байгаль хамгаалагчдын холбооноос 15 хүн тус чуулганд оролцож байгаа юм. Энэ талаар "Монголын байгаль хамгаалагчдын холбоо" ТББ-ын Гүйцэтгэх захирал С.Баярхүүтэй ярилцлаа.
-Олон улсын байгаль хамгаалагчдын чуулганы зорилго нь юу байх бол.Бодлогын ямар дэмжлэгтэй байгаа вэ?
-Энэ удаагийн чуулганы гол зорилго нь байгаль хамгаалагчид ирээдүйд буюу ирэх дөрвөн жилд ямар ажлуудыг хийх, байгаль хамгаалагчдад тулгамдсан асуудлууд юу байна вэ? тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг хэлэлцэнэ. Франц улсад болох 10 дугаар чуулганаас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх “Хэйрсийн тунхаглал” гарна.
Байгаль хамгаалагчдын асуудлыг хөндөхөд бодлогын хувьд БОУАӨЯ-ны сайд С.Одонтуяа, яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар болон олон улсын байгууллагууд дэмжин ажиллаж байна. Энэ удаад Монголын Байгаль хамгаалагчдын холбоо өргөн бүрэлдэхүүнтэй (15 байгаль хамгаалагч)-гээр тус чуулганыг зориод байна. Тухайлбал, Архангай, Завхан, Хөвсгөл, Өмнөговь аймгийн байгаль хамгаалагчид оролцоно.
-Сүүлийн жилүүдэд байгаль хамгаалагчдад тулгамдаж буй асуудал, байгаль цаг уурын болон бусад сорилтыг юу гэж тодорхойлж байгаа вэ?
-Байгаль хамгаалагч хүн байгаль дэлхийгээ хамгаалж явдаг ч тэр үүргийг гүйцэтгэж, бэрхшээл сорилтыг туулж яваа эгэл жирийн хүн. Тиймээс байгаль хамгаалагчийн эрх ашиг хөндөгддөг. Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа гаднын халдлагад өртөх, гэмтэж бэртэх асуудал ихээхэн тохиолддог. Тэгэхээр нэгдүгээрт, байгаль хамгаалагчийн ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, чадамжийг нэмэгдүүлэх асуудал чухал. Нөгөө талаас, тэдний эрх зүйн асуудлуудыг ярих ёстой. Зарим оронд байгаль хамгаалагч нь хууль сахиулагч мөн үү, биш үү гэх зэргээр маргаантай асуудлууд байдаг. Монгол бол “байгаль хамгаалагч бол хууль сахиулагч” гэж тодорхойлсон байдаг. Хамгийн гол зүйл нь байгаль хамгаалагчийн өдөр тутмын гүйцэтгэж буй ажил үүрэг дээр чадамж, чадамжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь тулгамдсан асуудал болоод байна. Мөн байгаль хамгаалагчийн ажил үүргээ гүйцэтгэх боломжийг хэрхэн хангах тухай асуудал байнга яригддаг. Дэлхийн байгаль хамгаалагчдын чуулган дээр дээрх асуудлуудыг хэлэлцэх бөгөөд бидний хувьд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байна.
Олон улсын байгаль хамгаалагчдын холбоо, Азийн байгаль хамгаалагчдын холбоо зэрэг байгууллагатай Монголын Байгаль хамлаалагчдын холбоо ТББ байгаль хамгаалагчдынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалахын төлөө хамтарч ажиллах зорилт дэвшүүлснийг бататгах юм.
Таны сүүлийн асуулттай холбоотой уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицохтой холбоотой байгаль хамгаалагч нар энгийн иргэдэд, хүүхэд залууст уламжлалт байгаль хамгааллын арга техникүүдээс түгээн дэлгэрүүлэхийг зорьж зарим ажлуудыг эхлүүлээд байна. Энэ талаар яривал дуусашгүй урт яриа болох тул дурдаад өнгөрчихье бас дараа ярих сэдэв үлдээе.
-Байгаль хамгаалагчдын X чуулган юугаараа онцлог болж байна вэ?
-Хэлэлцэх сэдвүүд дотор Биологийн олон янз байдлыг хамгаалахад байгаль хамгаалагчийн үүрэг, оролцоо буюу газар нутгийн хамгааллын 30:30 гэсэн зорилт бий. 2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг улсын тусгай хамгаалалттай газарт авах зорилтыг Монгол Улс дэвшүүлсэн. Дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээнд ч ийм зорилт тавигдсан байна. Дэлхий дээр 1.5-3 сая байгаль хамгаалагч шаардлагатай хэдий ч бодит байдалд 300-400 мянган байгаль хамгаалагч ажиллаж байгаа гэсэн тоо баримт байна. Тэгэхээр орон тоог яаж нэмэгдүүлэх вэ, яаж залуу үеийг энэ салбарт оруулж ирэх вэ, өсвөр үе, залууст байгаль хамгаалагчаар ажиллах сонирхолыг яаж бий болгох вэ, яавал ийм урам зоригийг өгөх вэ гэдэг дээр олон улсын байгаль хамгаалагчдаас туршлага судлах явдал юм.
-Үүнийг дагаад нийгмийн асуудлууд, хөдөлмөр хамгааллын талаар яригдах нь мэдээж. Тийм боломж, бололцоо хэр байдаг юм бэ?
-Бидний хийсэн судалгаагаар байгаль хамгаалагчид 55-аас дээш насанд ажил үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй. Яагаад гэвэл байгаль хамгаалагчид өндөр уул, хаданд авирч, саад бэрхшээлтэй замыг туулж ажил үүргээ гүйцэтгэдэг. Нас яваад ирэхээр нуруу, хөл гар нь өвдөж эхлэхээс өгсүүлээд хэцүү болдог. Нөгөө талаас байгаль хамгаалагчид маань хүн харахад уул хадаар явж, эрүүл агаарт ажиллаад жаргалтай ажил хийдэг юм шиг харагддаг. Байнга яваад ирэхээд халуунд халж, хүйтэнд хөрсөөр бие махбодийн хувьд бусад хүмүүсээс хурднаар эрүүл мэнд нь муудаж байгаа тохиолдол цөөнгүй. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг бас л тулгамдаж байна.
-"Монголын байгаль хамгаалагчдын холбоо”-ныхон мэргэжлийн энэ том чуулгандаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаагийнх ямар асуудал дэвшүүлж байгаа вэ?
-Хэд хэдэн асуудлыг дэвшүүлж байна. Нэгдүгээрт, нь 2019 онд Непал улсад болсон “Читван-2019” гэсэн тунхаглал байгаа. Тэр тунхаглалд нийтдээ долоон зорилт дэвшүүлсэн байдаг. Түүнийг Монгол Улсад хэрхэн яаж хэрэгжүүлсэн бэ гэдэг үр дүнг тайлагнана. Одоогийн байдалд Ази, Номхон далайн бүсэд Монголын байгаль хамгаалагчдын холбоо хамгийн сайн ажилласан гэж дүгнэгдсэн байгаа. Шалтгаан нь байгаль хамгаалагчид эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, цалин нь дөрөв дахин нэмэгдсэн. Хээрийн нэмэгдэл, урамшуулал олгодог болсон. Тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хувьд төслүүдийн дэмжлэгтэйгээр харьцангуй сайжирсан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам “Байгаль хамгаалагчийн сургалтын хөтөлбөр”, “Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-үүдийг батлан хэрэгжүүлдж эхлээд байна. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 1000 орчим байгаль хамгаалагчдад сургалт зохион байгуулаад байна. Мэдээж сургалт гэхээр нэг удаагийнх гэж ойлгож болохгүй, сургалтыг анхан, дунд ахисан гэсэн шатлалаар давталттай явуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Иймээс "Монголын байгаль хамгаалагчдын холбоо” хамгийн үр дүнтэй ажилласан холбооны нэгээр тодорсон. Бид үр дүнтэй, хүртээмжтэй, хийсэн бүтээсэн зүйлтэйгээр Дэлхийн байгаль хамгаалагчдын X чуулганд оролцож байна. Энд нэрлэгдээд байгаа ажлуудыг зөвхөн манай байгууллага хийсэн гэвэл өрөөсгөл бөгөөд маш олон талын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон. БОАЖЯ /хуучин нэрээр/ бол энэ чиглэлээр маш сайн ажилласан. Энэ хүрээнд бид Байгаль хамгаалагчдын анхдугаар зөвлөгөөн, хоёрдугаар зөвлөгөөнийг нэгдсэн байдлаар зохион байгуулсан. Байгаль хамгаалагчдыг дэмжих чиглэлээр Олон улсын байгууллагууд, төслүүд олон ажил санаачлан хийсэн. Жишээ нь, ХБНГУ-ын Сэргээн босголтын банк байгаль хамгаалагчдыг техник тоног төхөөрөмжөөр хангах чиглэлд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Дэлхийн байгаль хамгаалах сан, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Лондоны амьтан судлалын нийгэмлэг, Хүний эрхийн үндэсний коммисс зэрэг маш олон талуудын оролцоо, хүч хөдөлмөрөөр өнөөдрийн үр дүнд хүрсэнд бид баяртай байгаа.
Франц улсад болж буй Дэлхийн байгаль хамгаалагчдын X чуулганаас дараагийн тунхаглалыг гаргана. Тэр тунхаглалд оруулах санал, зөвлөмжүүдээ бид боловсруулаад явж байна чуулганд очсон байгаль хамгаалагчид өөрсдөө танилцуулж оролцоно.
-Дэлхийн улс орнуудыг байгаль хамгаалагчдад учирдаг эрсдэлийн бүлгээр нь хувааж үзвэл Монгол Улс ямар түвшинд багтдаг вэ?
-Дэлхийн хэмжээнд жилд 150 орчим байгаль хамгаалагч амь насаа алдаж байна гэсэн дүн мэдээ байдаг. Монголын хувьд энэ тоо баримттай харьцуулахад харьцангуй тайван орны тоонд орно. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жилд байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдол 13 бүртгэгдсэн байна. Түүний нэг нь харамсалтайгаар амиа алдсан Лхагвасүмбэрэл агсан юм. Зарим хэргүүд эзэн холбогдогчийг нь тогтоож чадаагүй, одоо хүртэл хуулийн байгууллагын шатанд шалгаад явж байгаа. Өмнөговь аймагт байгаль хамгаалагч амиа алдсан хэргийг одоо болтол тогтоож чадаагүй, хэрэгтэнг хайж байна. Тэгэхээр манайд эрсдэлтэй асуудлууд байсаар байна гэсэн үг. Энэ бүхнийг шийдвэрлэхэд байгаль хамгаалагчийн ажлын байрыг дахин үнэлэх, тэдний эрх зүйн байдлын тухай зохицуулалт бий болгох ажлуудыг эн тэргүүнд хийх хэрэгтэй байна. Манай байгаль хамгаалагчдыг Франц улсыг зорихын өмнө салбарын сайд С.Одонтуяа хүлээн авч уулзаад “ Та бүхэн сайн яваад чуулгандаа амжилттай оролцож, орон орны байгаль хамгаалагчдаас туршлага судлаад ирээрэй. Ирэхээр нь хэдүүлээ хамтраад ажиллана” гэснийг бид талархан хүлээж авсан. Шийдэл олоогүй олон асуудлын ард хамтраад гарах юм байна гэсэн урам зоригтойгоор чуулгандаа оролцохоор эх орноосоо мордсон.
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n\n
hudalch chuud hudlaa yarhaas icheej baigaach Mongol ulsd irsen gadaaduud gaihaj jigcheed Mongol.s yavaj bna ta nar yag ymar ajil hiideg hudalch hulgaichuud be ⁉︎ ene saihan udaam nutgaa hoggui theverhen bailgaj chadahgui hudlaa huthaa bolioch Mongold haa yavna hog hog umhii jorlon hog hog hogon dotor amdralj bgaa Archaagui ard tumen
Намын мангарууд монголын байгаль орчинг ойлгож хамгаалж чадахгүй ээ амьдрах газраа мөнгө л гэж харж ухаад зараад байхад болно л гэж бодож байгаа. Үр дүнд нь хэдэн 10 жилийн дараа ангасан цөл хойшоо тэлж модгүй усгүй нүүрсгүй зэсгүй Монгол болоход ойртож байна.