ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хэлэлцэнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
3 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2024.10.18/ үргэлжилж байна.

Хуралдаанаар:

-“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэх бол

-“Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top