Их Британи болон ХБНГУ батлан хамгаалах салбарт илүү гүнзгий хамтран ажиллах тухай хэлэлцээрт аравдугаар сарын 23-нд Лондон хотноо гарын үсэг зурна гэж Нэгдсэн хаант улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
“Trinity House Agreement" гэж нэрлэж буй энэхүү гэрээний дагуу Их Британи болон ХБНГУ цэргийн хамтарсан сургуулилтыг илүү ойр ойрхон хийж, нисэгчгүй нисэх аппарат үйлдвэрлэх асуудлаар хамтран ажиллаж, Умард тэнгис дэх усан доорх дэд бүтцийн хамгаалалтыг хамтран хангаж эхлэх ажээ. Энэ баримт бичгийн бас нэг чухал заалтын дагуу ХБНГУ-ын Агаарын цэргийн хүчний “Боинг П-8А Посейдон” хэмээх тэнгисийн тагнуулын нисэх онгоцнуудыг Атлантын далайн умард хэсгийг хамгаалах зорилгоор Шотландын зүүн хойд нутаг дахь агаарын цэргийн Лоссимут баазад үе үе байрлуулах юм байна. Шинэ гэрээний хүрээнд талууд одоо хоёр улсын зэвсэглэлд байгаа пуужингуудаас илүү алсын тусгалтай пуужингуудыг хамтран бүтээж эхлэх аж. Мөн Германы буу зэвсэг үйлдвэрлэдэг Rheinmetall концерний их бууны гол төмөр үйлдвэрлэх салбарыг Их Британид нээх юм байна.
Сэтгэгдэл ( 0 )