Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 01

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.11.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 01 минутад гишүүдийн 60.3 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Чуулганы 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн талаарх Төсвийн байнгын хороо, УИХ дахь АН-ын санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээний дүгнэлттэй тус тус танилцаж, төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсэг, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг явуулсан.

Хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй 14 саналаар санал хураалтыг үргэлжлүүлэв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, Э.Одбаяр, Ж.Золжаргал, Б.Бейсен нар өмнө нь санал хураалгасан зарчмын зөрүүтэй саналыг хүчингүй болгох горимын санал гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Мөн хуулийн төслийн талаарх Төсвийн байнгын хорооноос дэмжээгүй саналуудаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус Байнгын хорооны саналыг дэмжлээ.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгүүдийг тодорхой асуудлын хүрээнд дахин явуулах шаардлагатай гэж үзсэн тул Төсвийн болон Хууль зүйн байнгын хороонд буцаав.

Дараа нь Засгийн газраас 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурал 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг эхлүүлж, төсөл санаачлагчийн илтгэл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцаж, гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Иймд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд тус бүрээр санал хураалт явуулахад, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлого, Төсөв, Эдийн засгийн байнгын хороонд тус тус шилжүүлэв.

Үргэлжлүүлэн Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо хуралдах болсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг цагийн хугацаатай түр завсарлууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY(105.112.96.0) 2024 оны 11 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITY(105.112.96.0) 2024 оны 11 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
зочин(139.5.218.147) 2024 оны 11 сарын 01

Тэмүүлэн гишүүн л гайгүй асуулт асуугаад байсан. бусад нь ч дээ,, юу мэдэж дэмждэг юм бол??? Харж л байя даа

0  |  0
Top