Бразилын Сан-Паулу хотноо арваннэгдүгээр сарын 11-13-нд Дэлхийн Өмнөд бүс нутгийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон дүн шинжилгээний төвүүдийн “Хөгжил ба дахин төрөлт: Дэлхийн Өмнөд бүс нутгийн шинэ зам” сэдэвт дээд хэмжээний уулзалтыг Бразилын ЕВС медиа групп Хятадын Синьхуа агентлагтай хамтран зохион байгуулж байна.
“Дэлхийн Өмнөд бүс нутгийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон дүн шинжилгээний төвүүд нь дэлхийд илүү шударга дэг журам бүрдүүлэхэд чиглэсэн “Ариун үүрэг” гүйцэтгэж байна. Дэлхийд гарч буй эрин үеийн өөрчлөлтүүдийн нөхцөлд шинэчлэн сайжруулах үйл явцыг дэмжих, дэлхийн дэг журмыг илүү шударга чиглэлд хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх нь Дэлхийн Өмнөд бүс нутгийн түүхэн ариун үүрэг юм. Энэ нь Дэлхийн Өмнөд бүс нутгийн орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон дүн шинжилгээний төвүүдийн өмнө тавигдаж байгаа орчин үеийн нийтлэг асуудал билээ” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпиний энэхүү чуулга уулзалтад оролцогчдод ирүүлсэн баярын цахилгаанд тэмдэглэжээ.
“Дэлхийн Өмнөд бүс нутаг хүн төрөлхтний хөгжил дэвшилд улам бүр чухал үүрэг гүйцэтгэх болсон. Олон талын эрх тэгш оролцоо, цэгцтэй олон туйлт тогтолцоо, бүх талыг хамарсан эдийн засгийн даяарчлалын төлөө БНХАУ хөгжиж буй орнуудтай хэлбэрэлтгүй хамтран ажиллаж байна” гэж Ши Жиньпин онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )