Гурван талын цэргийн хээрийн сургууль эхлүүлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 14

 

Өмнөд Солонгос, Япон болон АНУ цахим орчинд ажиллах, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, усанд шумбагч хөлөг онгоцнуудтай тэмцэх сургуулилт хийх гурван талын Freedom Edge нэртэй цэргийн хээрийн сургуулийг лхагва гарагт эхлүүлсэн тухай Өмнөд Солонгосын мэдээллийн Yonhap агентлаг мэдээлжээ.

Энэ хээрийн сургуулийг 2023 оны наймдугаар сард Америкийн Мэрилэнд муж улсад болсон гурван улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар тохиролцсоны дагуу явуулж байгаа ажээ. Хээрийн сургуульд Америкийн нисэх онгоц тээгч George Washington хөлөг онгоц, Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний болон Японы Өөрийгөө хамгаалах хүчний тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоцнуудыг татан оролцуулах юм байна.

Тус гурван улс БНАСАУ-ын өдөөн хатгасан үйл ажиллагаа болон тус улс тив хоорондын баллистик пуужин туршин харвасныг шийдвэртэй буруушааж байгаа бөгөөд “ийм аюул заналхийллийг тогтоон барих эрмэлзлийг” илэрхийлсэн уг хээрийн сургуулийг явуулж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top