БНСУ, АНУ болон Японы Гадаад харилцааны яамны тэргүүн нар аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурлын үеэр гурван талт яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухай Японы телевизийн NHK суваг мэдээлэв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар Марко Рубио томилогдсоноос хойш анх удаа хийх гэж буй гурван талт уулзалтыг зохион байгуулах талаар зөвшилцөж байгаа ажээ. Японы Гадаад харилцааны сайд Такэши Ивая мөн л Германд болох “Их 7”-ийн бүлгийн гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох юм байна.
Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал хоёрдугаар 14-16-нд болох төлөвтэй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )