Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын удирдагчид дэлхийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалахын төлөө сонирхсон бүх улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна гэж энэхүү байгууллагын дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан Хамтын аюулгүй байдлын Тунхаглалд тэмдэглэжээ.
“Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнууд дэлхийн болон бүс нутгийн тэгш бөгөөд нэгдмэл аюулгүй байдлын зарчимд үндэслэсэн шударга, олон туйлт дэлхийн дэг журам бүрдүүлэх зорилгыг тууштай баримталж байгаагаа нотлохын зэрэгцээ энх тайван, аюулгүй байдал, бүх нийтийн тогтвортой байдлыг хадгалан бэхжүүлэх үйл хэрэгт сонирхсон бүх улс, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна” гэж Тунхаглалд өгүүлжээ.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь Орос, Армени, Беларусь, Казахстан, Кыргыз, Тажикстан зэрэг зургаан улс багтдаг олон улсын байгууллага юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хулгайч л хулгайчийг бариарай гэж бусдаас чанга хашгирдаг.Харин Төмөр хааны удмын Узбэк улс өөрийн гэсэн толгойтой төртэй юм байна,сайн байна.