Казахстанд үүрэг гүйцэтгэсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын энхийг сахиулагчид эхнээсээ тус улсаас гарч эхэллээ.
ОХУ-ын десантын эхний анги нэгтгэлүүд дөрвөн “Ил-76” онгоцоор Алматы хотоос хөөрч, ОХУ-ын цэргийн “Иваново-Северный” нисэх онгоцны буудалд газарджээ. Үүргээ амжилттай гүйцэтгэсэн тэднийг ёслол төгөлдөр угтан авсан байна.
Үүнтэй зэрэгцэн Беларусийн энхийг сахиулагчид мөн ОХУ-ын Агаар, сансрын хүчний 10 онгоцоор эх орондоо буцжээ.
ХАБГБ-ын зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 6-нд гаргасан шийдвэрийн дагуу Казахстан дахь нөхцөл байдлыг намжаах зорилгоор энхийг сахиулагчдыг илгээсэн билээ. Хамтарсан бүрэлдэхүүнд ОХУ, Беларус, Армен, Тажикстан, Киргизийн зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг багтсан. Энэ сарын 13-наас эхлэн Казахстанаас ХАБГБ-ын энхийг сахиулагчдыг гаргаж эхэлсэн бөгөөд энэ үйл явцыг 10 хоногт багтаан гүйцэтгэх юм.
Сэтгэгдэл ( 0 )