Багшийнхаа гарт амиа алдсан охины цогцсыг ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНД оруулахаар болжээ 

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 12

Өмнөд Солонгост багш нь сургуулийн сурагчийнхаа аминд хүрсэн хэрэг гарсан нь олон нийтийг цочирдуулаад байгаа билээ. Тус хэргийг үйлдсэн багш мөрдөн байцаалтын үеэр чухам яагаад хэрэг үйлдэх болсон шалтгаанаа тайлбарласан байна. 

Тэрээр "Охинд ном санал, болгож ангид оруулсан. Түүнийг боомилж, мөн хутгалсан" хэмээн мэдүүлсэн байна.

Багш охиныг өмнө нь харж байгаагүй бөгөөд сэтгэл гутралын улмаас эмчилгээнд хамрагдаж байгаад сургуульдаа эргэн ирэхэд багшлахыг нь зөвшөөрөөгүй тул уурандаа ийм хэрэг үйлдсэн гэж ярьжээ.

Охины аминд хүрэх ийм үйлдэл хийсэнд сургуулийн Дэд захирал нь буруутай гэж тэрбээр мөн мэдүүлэгтээ тэмдэглүүлжээ. 

Цагдаа нар охиныг сургуулийн хоёрдугаар давхарт байрлах танхимаас биедээ олон удаагийн хутганы шархтай, их хэмжээний цус алдсан, ухаангүй байдалтай байхад нь олсон бол багш бүсгүй мөн энэ үед өөрийгөө гэмтээн, цус алдсан байдалтай олджээ. Охиныг нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь шархаа дийлэлгүй, амьсгал хураасан.

Харин багшийн тухайд хагалгаанд орж, биеийн байдал нь дээрдсэн тул мөрдөн байцаалтад орж, мэдүүлэг өгч эхлээд байна. 

Сэжигтэн ажилдаа буцаж орж чадаагүйнхээ хариуг авахын тулд өөрийнх нь хохирогч болж болохуйц нэгнийг хайж явсаар ангиас гарч ирэх хамгийн сүүлчийн сурагчийг онилжээ. Сурагч руу халдсаныхаа дараа тэрээр амиа хорлохоор төлөвлөж байснаа мөн ярьсан гэнэ.

Тухайн өдрийн Үдийн цайны завсарлагын үеэр сэжигтэн сургуулийн ойролцоох дэлгүүрээс хутга худалдан авсан болохыг цагдаа нар илрүүлснийг Өмнөд Солонгосын хэвлэлүүд өнөөдөр мэдээллээ. 

Харамсалтайгаар амиа алдсан Ким Ха Ныл охины хөргийг Дэжон хотын оршуулгын танхимд мягмар гарагт байршуулсан ба охины үхэлд эмгэнэн гашуудаж буй хүмүүс олноор хүрэлцэн ирж, эмгэнэл илэрхийлсээр байна. 

Болсон явдлыг сийрүүлбэл, охин хичээлээ тарсны дараа Өдөр өнжүүлэхдээ орж, сургуулийн автобусаар гэртээ харихыг хүлээж байжээ. 16:40 цагийн орчимд сургуулийн автобус ирж, охиныг авах ёстой байсан ч охин гарч ирсэнгүй. 10 минут өнгөрсний дараа энэ тухай ар гэрийнхэнд нь мэдэгдсэн ба тэд яаралтай цагдаа нарт хандан, эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. 

Охины аав охиныхоо гар утсанд суулгасан аппликейшнээр дамжуулан хачирхалтай дуу сонссон нь хэрэг гарч байх үеийн дуу чимээ байжээ. Тиймээс охиноо аюулд орсон байж болзошгүй гэж үзээд, яаралтай цагдаад хандсан байна. 

Охины аав хэлэхдээ "Би 16:50 цагаас хойш охиныхоо хоолойг сонсож чадаагүй. Яг л хөгшин хүн гүйхдээ амьсгаадаж буй мэт хүнд амьсгалах чимээ, хэн нэгэн шургуулга онгойлгож хаах, цүнхээ нээх чимээ зэргийг л сонсож чадсан" гэж сэтгүүлчдэд ярьжээ. 

Хэрэг гарснаас цаг орчмын дараа охины эмээ шархадсан багшийг хоёр давхарт байрлах ангиас олжээ. Энэ тухайгаа цагдаагийн ажилтнуудад мэдэгдэж, үргэлжлүүлэн шалгах үед охиныг олжээ. Сургуулийн зүгээс сэжигтнийг 2024 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн сэтгэл гутралын улмаас ажлаасаа чөлөө авсан тухай мэдэгдсэн байна. Зургаан сарын хугацаанд амралтаа авсан багш бүсгүй ердөө 20 хоногийн дараа ажилдаа эргэн орох бодолтой байгаагаа илэрхийлж, "Ажилдаа буцаж ороход бэлэн" гэсэн эрүүл мэндийн хуудас сургуулийн захиргаанд өгчээ. Хэрэг болохоос дөрөв хоногийн өмнө биеийг нь асуусан хамт ажилладаг багштайгаа харгис хэрцгий хандсан болохыг мөн мэдээлсэн байна. 

Охины аав "Цагдаа нар надад хэргийн газарт байгаа охин руу гаа харахгүй байхыг зөвлөсөн. Учир нь энэ бүхэн маш хэцүү байх болно гэсэн. Түүний гарны дотор талаас олон тооны хутганы шарх олдсон нь охиныг минь эр их тэмцэлдсэнийг харуулж байна.

Миний охин тэнгэрт од болсон. Ха Нылийнх шиг хэрэг дахин хэзээ ч бүү гараасай. Засгийн газар хуулийн шинэчлэлт хийх, эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай багш нарын тухай дүрэм, журмаа чангатгах замаар ийм хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж найдаж байна" гэжээ. 

Охины үхлийн шалтгааныг тогтоохын тулд цогцсыг задлан шинжилгээнд оруулахаар болжээ. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.113.18.202) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0

зочин(103.57.95.74) 2025 оны 03 сарын 13

Багш нар дээр онцгой анхаарахгүй бол болохгүй байгаа шүү, гажигтай солиотой, сэтгэцийн өвчтэй, шуналтай, эцэг эхчүүдээс мөнгө татсан, ичих нүүргүй юмнууд нь багш болоод байгаа шүү

1  |  0
Аав хүн (103.57.93.188) 2025 оны 03 сарын 13

Сургуульд хүүхэд зоддог, шийтгэл үзүүлдэг багш бий. Тэд нарыг өөгшүүлээд байвал хэзээ нэгэн цагт ийм байдалд хүрэхийг таашгүй юм.

2  |  0
S(103.212.116.53) 2025 оны 03 сарын 13

SAWI80955877

1  |  0
Цц(122.201.31.136) 2025 оны 03 сарын 13

Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн нийтлэг шинж. Бусдыг буруутгадаг, энгийн юм ойлгох мэдрэмж чадамжгүй

3  |  0
Д(14.1.81.33) 2025 оны 03 сарын 13

Mongoliin bagsh narch asuudaltai huuhed zodsn cameriin bichleg hahaaj alchihaad medeegu gd guriigeed baisn bagsh geh met hariutslagiig ni nemeh hrgte

5  |  0
Zochin(139.5.217.116) 2025 оны 03 сарын 13

Mongoldch gesen mederl muutai setgetsiin asuudaltai bagsh geh ner zuusen erguu ymnuud zunduu deehene ued humjuulj baina gesen ner zuuh esbel amidral taaruu ailiin huuhediig elt ylgabarlan gaduurhaj zoddog er emgui ymbuud baisan tsetserlgiin bagsh nar gej mas neg hajig ymnuud hunii huuhdiig zodoj chirj guldchirsan mongoloor duuren iim setgel gutral gesen orchin tsagiin bolobson ner zuusen yargachin aluurchinguud zunduu

4  |  0
Guysr(157.15.7.140) 2025 оны 03 сарын 13

Ter jaahan amitaniig

2  |  0
Guysr(157.15.7.140) 2025 оны 03 сарын 13

Ter jaahan amitaniig

3  |  0
Иргэн(49.109.111.25) 2025 оны 03 сарын 13

Монголд сэтгэл гутралтай,сэтгэцийн асуудалтай хүмүүс их болж,фб-р лайв хийх,хүмүүсийг хараан,дорлмжлох асуудал газар авсан.Энэ талаар монгол ч гэсэн ялангуяа сурган хүмүүжүүлэгч нарт хаиуу анхаарал хандуулах,дүрэм журам гаргах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

7  |  0
Зочин(66.181.183.240) 2025 оны 03 сарын 13

Ээ бурхан минь

2  |  0
Close menu