УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 17

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал юм.

Айлчлалаар Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эдийн засаг, эрчим хүч, боловсрол зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилготой

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu