Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ уруудсаар байна. Гэтэл 2025 оны төсвийн орлогыг нүүрсэн дээр голлон хийчихсэн. Ер нь бол сүүлийн дөрвөн жил Монгол Улсын эдийн засаг тогтмол өсөлттэй байгааг шинжээчид дурдаж байгаа. Энэ хугацаанд эрх баригчид эдийн засгийн өсөлтийг дагаад төсвийг хэд дахин тэлсэн. Сүүлийн хоёр жилийн нөхцөл байдлыг аваад үзвэл улсын төсвийн хэмжээ хоёр дахин тэлжээ. Энэ жилийн төсвийг гэхэд 35 их наяд төгрөг байхаар төсөөлсөн.
Төсвөө юун дээр үндэслэж тэлээд байна гэхээр экспортын голлох түүхий эд болох нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн үнийн өсөлт болон экспортын биет хэмжээнд найдаж тэлээд байгаа хэрэг. Гэтэл дэлхийн зах зээл бидний төсөөллөөс өөрөөр эргэхийг аль тэр гэх вэ. Ийнхүү нүүрсний үнэ буурахаар бүхий л орлого тасалдаж, цалингаа тавьж чадахгүйд хүрлээ.
Эдийн засгийн бусад салбарынхаа бизнесийн хөгжил, бизнесийн орчин, татварын орчныг сайжруулж, жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх асуудлыг нэгэнт орхигдуулсан. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодит дэмжлэг талаас огт анхаараагүй. Уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний экспорт дээр Монгол Улсын эдийн засаг тогтож байх юм шиг төсөөлсөн нь томооос том алдаа боллоо.
Нөхцөл байдлаа төлөвлөөгүй, маргаашаа хараагүй манай эрх баригчид нүүрсний экспорт жил бүр 80 гаруй сая тн-д хүрнэ гэх таамгаар улсын төсвийг баталж байгаа нь өөрөө хариуцлагын асуудал. Тодотгож хэлбэл, энэ онд нийт 83 сая тн нүүрсийг тн тутмыг нь 105 ам.доллараар зарж борлуулахаар төсвөө баталсан. Одоо биржээр худалдаалах нүүрсний үнэ тонн тутам нь 70 ам.доллар байна. Гэтэл урт хугацаагаар, тогтвортой үнээр худалдах гэрээний дагуу дээрх үнээс 20 хувиар бага үнийн дүнгээр худалдаалахаар байгааг шинжээчид хэлсэн. Үүнээс харахад нүүрсээ өндөр үнээр, төлөвлөсөн хэмжээгээрээ худалдах ямар ч боломж байхгүй.
Уул уурхайн түүхий эдийн үнэ тогтмол өсөхгүй. Монгол Улсын гол худалдан авагч БНХАУ-д коксжих нүүрсний хэрэглээ тогтмол өсөх боломжгүй. Эрэлт багасчихаар түүнийг дагаад нүүрсний экспортын хувь хэмжээ буурчихдаг шууд хамаарал байсаар ирснийг тэд мэдэхгүй байна гэж үгүй. Сонгууль болохоор баахан худал ярьчихдаг учраас түүндээ хүрэх гэж бүхий л зүйлд худал хандаж байгаагийн нэгээхэн жишээ энэ.
Энэхүү худал хуурмагаас үүдээд 2025 он гарсаар эхний хоёр сарын нөхцөл байдлыг аваад үзэхээр экспортын орлого буурч, төсөв дээр ирэх дарамт нэмэгдэж байгаа нь анзаарагдана. Энэ оны төсвөө батлахдаа өмнөх оноос даруй 20 гаруй хувиар тэлсэн, татварын орлогоо ч нэмэгдүүлж тооцсон. Энэ бол эрсдлийн маш том алдаа гэдгийг эдийн засагчид хэлж л байсан. Үүний оронд Сангийн сайд Б.Жавхлан ганцаараа эдийн засагч мэтээр аашилсан. Тэр нүүрснээс орж ирэх орлого бодож байснаас татварын орчноо сайжруулж, бааз суурийг нь нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлд ямар ч алхам хийхийг хүсээгүй гэдгийг бүхий л зүйлээс харж болно.
Бизнес эрхлэгчдээ дэмжиж байна хэмээн төрөөс худал хашхирч байна. Улстөрчид, улс төрийн намуудын төлөөлөл сонгуультай жил маш их хэмжээний мөнгө тараадаг. Улсын төсөв дээр тойрог руугаа чиглэсэн хөрөнгө оруулалтын төсвүүд суулгаж, тооцоолоогүй их зарлага гаргадаг. Тэр ч бүү хэл улсын төсөв дээр суугаагүй цоо шинэ төсөл, хөтөлбөр гэх гоё үгээр халхавчилж бэлэн мөнгийг зах зээл дээр нийлүүлдэг нь нууц биш. Төсөв бол хууль юм шүү дээ. Энэ их хэмжээний мөнгө эдийн засагт хэрхэн нөлөөлж байна гэхээр мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, инфляцыг хөөрөгддөг гэдгийг бүгд л мэдэж байгаа ч сонгууль, ялалтаа л боддог. Өнгөрөгч 2024 оны мөн үед инфляц долоон хувьд хүрч байсан бол энэ жил 9.6 хувьд хүрчээ. Тун удахгүй инфляц хоёр оронтой тоо руу орох гэж байгааг Монголбанкны ерөнхийлөгч нь өөрөө шударга мэдээлж байна билээ.
Сонгуулийн дараа эдийн засгийн энэ хөөсрөл хагарч сарнидаг гэдгийг хаа хаанаа харууллаа. Өөрөөр хэлбэл, бүх зүйл ил болно гэсэн үг. Ерөөсөө эрх баригчдын булхай луйвар илэрч байгаагийн нэгэн илрэл юм. Хамгийн наад захын жишээ гэхэд сонгууль өнгөртөл аргацааж, хүчээр барьж байсан цахилгаан, эрчим хүчний үнийг нэмчихсэн нь үүний нэг тод жишээ. Ганцхан уг нэмэгдлээс үүдээд иргэд болоод аж ахуйн нэгжүүдийн сарын зардал эрс өссөн.
Статистикийн газраас өгч байгаа мэдээлэл бол аанай л хөөстэй тоо. Үүний дагуу эдийн засаг өсч байгаа гэж улстөрчдийн танилцуулаад байгаа үзүүлэлт бол механик тоон үзүүлэлт. Энд чанарын өсөлт ердөө гараагүй гэдгийг аж ахуйн нэгжүүд болон айл өрхийн ахуйн нөхцлөөс шуудхан харагдана. Монгол Улсын экспортлосон нүүрсний хэмжээ өссөн, үнэ нь өндөр байсан нь чанарын өсөлт биш. Зөвхөн нүүрсний үнэ өндөр байснаас үүдсэн тоон үзүүлэлт гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас нүүрсний үнэ уначихаар дагаад бүх үзүүлэлт нь унаж, эрх баригчид ч сандралдаад эхэлсэн. Эдийн засагт үнэхээр чанарын өсөлт гарсан бол нүүрсний үнэ буурсан ч түүнээс гарах нөлөөлөл гэж үгүй. Нөлөө байлаа гэхэд тун бага гарах учиртай. Манайх шууд нүүрснээс хамааралтай учраас 2025 он гараад хоёрхон сарын нүүрсний үнэ хямдрахаар төсвийн орлого тасарчихсан ч нууцалж байна.
Зөвхөн нүүрснээс хараат байхын аюулыг бид ахиад үзнэ. Ахиад гэснээс нэгэн жишээ дурдъя. Өнгөрөгч 2011 оны үед Монгол Улсын эдийн засаг 17 хувьд хүрлээ хэмээн эрх баригчид лоозогнож байв. Үнэн хэрэгтээ аанай л өнөөх нүүрсний өсөлт байв. Харин 2012 онд нүүрсний үнэ навс унаж, эдийн засгийн өсөлт таван хувьд хүртэл уруудсан юм. Харин Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэсэн шалтгаан нь Австралийн нүүрсний уурхай үерт автаад экспорт хийж чадахаа байчихсан үе л дээ. Мэдээж хэрэг, нэг жилийн дараа үер усны гамшиг багасаж, Австрали улс нүүрсээ экспортлоод эхлэхээр манай нүүрсний үнэ буурахаас яах вэ. Бас нэг аюул байна. Манай Засгийн газар БНХАУ-тай гэрээ хийж Гашуун сухайт боомтоор гаргаж байгаа нүүрсний талаас илүү хувийг нь худалдаж авдаг “Чайна Энержи” компанид Монголын нутгаас нүүрс олборлох, олборлолтоо хийчихээд тээвэрлээд авч гарах, экспортод гаргах эрхийг нь өгчихлөө. Угтаа биржийн үнээс доогуур, хөнгөлттэй үнээр нийлүүлэх гэрээ учраас биржээр зарж байгаа өндөр үнээр тэд Монголоос нүүрс авна гэж байх уу.
Шинжээчид анхнаас нь “Энэ оны төсөв хэт өөдрөг төсөв болсон” хэмээн удаа дараа хэлсэн. Төсвийн төсөөлөл дээрээ татварын хувь хэмжээг өмнөх оноос даруй 20 хувиар өсгөж баталсан. Жил бүр 20 хувиар өсдөг татварын орлого гэж дэлхийд байхгүй. Эдийн засгийн өсөлттэйгөө шууд хамааралтай байдаг гэдгийг ч мэргэжлийн байгууллагаас, судлаачдаас хэлсэн. Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа компани аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авч татварын өрөө төлдөг. Эдийн засгийн өсөлтөөс давсан орлоготой компани хэд байна вэ гэхээр нэрлэх аж ахуйн нэгж байхгүй л болов уу.
Хэт өөдрөг төсөв хийсэн Сангийн сайд Б.Жавхлан бантахдаа “Нүүрсний орлого буурсан ч алтны орлого нэмэгдсэн” хэмээн цайруулна билээ. Гэтэл мэргэжилтнүүд алтнаас олох орлогыг нүүрсний орлоготой харьцуулашгүй. Экспортын нийт орлогын 40 хувийг нүүрс дангаараа бүрдүүлдэг учраас тэр. Нүүрснээс олох орлого 6-7 тэрбум ам.доллараар яригдаж байхад алтнаас олох орлого нэг тэрбум ам.долларын хэмжээнд л яригдана.
Тиймээс алтны орлогоор нүүрсний орлогыг нөхнө гэсэн ойлголт байхгүй гэж байна. Төсвийн орлого нэгэнт тасрах нь тодорхой байхад үр ашиггүй зардлуудаа нэн тэргүүнд танах ёстой болж байна. Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төсөл, нийслэл Улаанбаатар хотоос хэрэгжүүлэх 24 төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх мөнгийг хаанаас гаргах, төсөв дээр хэд нь төгрөг суулгасан, эдгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх нь эргээд эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар хийсэн судалгаа ч байхгүй. Ийм л завхарсан Засгийн газар ажиллаж байна. Ерөөсөө нүүрсний төр нүүрсэндээ найдсаар байх уу, эсвэл өөр арга бодох уу гэдэг асуудал зүй ёсоор тулгарчээ.
Сэтгэгдэл ( 6 )
uur yu mongold bainaa , uur yund naidakh yum be , zalkhuu mongolchuudad naidakh uu , naad zasag tur chini ter zalkhuuchuudyn amidralyg togtookh geed bukh zuilee khiij baina , za shinjlekh ukhaan , tekhnology gej l buu bultreerei dee\n\n
uur yu mongold bainaa , uur yund naidakh yum be , zalkhuu mongolchuudad naidakh uu , naad zasag tur chini ter zalkhuuchuudyn amidralyg togtookh geed bukh zuilee khiij baina , za shinjlekh ukhaan , tekhnology gej l buu bultreerei dee\n\n
uur yu mongold bainaa , uur yund naidakh yum be , zalkhuu mongolchuudad naidakh uu , naad zasag tur chini ter zalkhuuchuudyn amidralyg togtookh geed bukh zuilee khiij baina , za shinjlekh ukhaan , tekhnology gej l buu bultreerei dee\n\n
uur yu mongold bainaa , uur yund naidakh yum be , zalkhuu mongolchuudad naidakh uu , naad zasag tur chini ter zalkhuuchuudyn amidralyg togtookh geed bukh zuilee khiij baina , za shinjlekh ukhaan , tekhnology gej l buu bultreerei dee\n\n
SEKSEER VANXANDI BOOWN XXOOD GOE SEKSDI80955877
Хөнгөн дүгнэлт хийх юм. Сонгууль болохоор баахан худлаа амладаг, түүндээ хүрэх гэж түүртдэг гэдэг их гоёчилсон тайлбар. Бодит байдал дээр, сонгуулиар эрх баригч нам улсын хамаг төсөв, санг ховх цөлмөдөг. Элдэв амлалт, цавчаандаа тааруулж төсвийг батладаг. Одоо улсын сан, урсгал данс хоосон. Хятадаас байж байгаад орж ирдэг нүүрсний жаахан төлбөр, том компаниудын татварын мөнгөөр л засаг улжиж байна. Монгол банкийг базаж, Оюун-Эрдэнэ дуртай үедээ мөнгө хэвлэдэг. Тэр квот хэмжээнээсээ хэд дахин хальчихсан. Одоо улсад гол нь мөнгө байхгүй. Ойлгож байна уу?