Орос Украинд “Орешник” баллистик пуужингаар цохилт өглөө

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 05 сарын 25

Орос улс Украинд пуужин, дроны цохилт өгчээ. “Орешник” баллистик болон “Цирконы” дуунаас хурдан далавчит пуужин, дрон хослуулсан агаарын цохилт нь дайн эхэлснээс хойш хамгийн хүчтэй цохилт болжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд, “Орешник”, “Искандер”, “Кинжал”, “Циркон” пуужингууд болон далавчит пуужингуудыг дурджээ. Тус мэдэгдэлд Украины цэргийн объектууд, дэд бүтэж болон хуурай цэргийн командлалын удирдлагын төв болон тагнуулын төв газар зэрэгт цохилт өгсөн гэжээ.

Иргэний объектуудад цохилт өгөөгүй гэж мэдэгдэж байгаа ч Киев хотын хэд хэдэн дүүрэг орон сууцны барилгууд өртсөн тухай ВВС агентлагийн сурвалжлагчид газар дээрээс нь дамжуулсан байна.

ОХУ-ын батлан хамгаалах яам энэхүү хүчтэй цохилт нь Украины үгээс Оросын нутаг дэвсгэр дэх иргэний объектуудад өгсөн цохилтын хариу арга хэмжээ гэж мэдэгджээ.

Украины зүгээс 55 пуужин, 549 дроныг андан унагаж чадсан бол 16 пуужин, 51 дрон 54 байршилд цохилт өгсөн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shal hudalaa bicheed(66.181.181.106) 2026 оны 05 сарын 25

shal hudalaa ukrainii medee bnaa..

0  |  0
Top