ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдөр 2026.05.25. Энэ оны 145 дахь өдөр бөгөөд он дуусахад 220 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандаж, 20 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 23 хэм дулаан, шөнөдөө 5 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн хөлбөмбөгийн өдөр, Бамбай булчирхайн дэлхийн өдөр, Олон улсын ор сураггүй алга болсон хүүхдүүдийн өдөр, Олон улсын хуванцаргүй өдөр тохиож байна.  Аргентинд Тавдугаар сарын хувьсгалын өдөр, Иорданд Тусгаар тогтнолын баяр, ОХУ-д Хэл судлаачдын өдөр, Суданд Хувьсгалын баяр, Туркменистанд Ашхабадын өдөр, Украинд Киев хотын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино зохиолч Боб Гейл, ОХУ-ын дуучин Кристина Орбакайте, Германы “Scorpions” хамтлагийн гоцлол дуучин Клаус Майне, Аргентины зохион бүтээгч Аугусто Сикаре, Америкийн жүжигчин Конни Селлекка зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1915 оны энэ өдөр Гурван улсын Хиагтын гэрээг Их дундад иргэн улс, Их Орос улс, Монгол Улс нийлэн хэлэлцэж, бүрэн эрх барих тусгай элчин нарыг тус тус томилон гаргахаар болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

МЭӨ 240 онд Хейлигийн сүүлт одны тухай түүхэн сурвалжид анх удаагаа тэмдэглэжээ.

1521 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан V Чарльз Мартин Лютерийг тэрс үзэлтэн гэж зарлажээ.

1833 оны энэ өдөр Чили улс Үндсэн хуулиа соёрхон баталж, тусгаар тогтносноо нийтэд тунхагласан билээ.

1895 онд Үргэлжилсэн үгийн мастер, яруу найрагч Оскар Уайлдыг бусад эрчүүдийг хүчирхийлэхийг завдсан хэргээр хоёр жил шоронд хорих ял оноожээ.

1953 онд АНУ-ын Засаг захиргаа түүхэндээ эхний бөгөөд эцсийн удаа цөмийн их бууг туршив

1963 оны энэ өдөр Этиоп улсын нийслэл Аддис Абеба хотод Африкийн нэгдсэн холбоо байгуулагджээ.

1979 онд АНУ-ын Чикаго хотоос Лос-Анжелес хотын чиглэлийн иргэний агаарын тээврийн 191 дүгээр нислэг хөөрсөн даруйдаа осолдож хөлгийн багийн 271 хүн бүгд амиа алджээ.

1985 оны энэ өдөр Бангладешт халуун орны хуй салхи дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүн амиа алджээ.

2001 оны энэ өдөр америк эр Эрик Вайхенмайер Жомолунгма оргил руу авирсан анхны сохор хүн болжээ.

2009 оны энэ өдөр БНАСАУ газар дор 20 килотонн хүчтэй цөмийн туршилт хийсэн байна.

2011 оны энэ өдөр Америкт 25 жил үргэлжилсэн алдарт “Опра Уинфри шоу” албан ёсоор сүүлчийн дугаараа гаргасан байна.

2012 онд Дэлхийд хамгийн анх удаа арилжааны зориулалтаар "SpaceX" сансрын хөлөг хөөрч, Олон улсын сансрын станцтай холбогдов.

2018 оны энэ өдөр Европын холбоонд Мэдээлэл хамгаалах тухай нэгдсэн журам хүчин төгөлдөр болжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top