Саяхан илрүүлсэн Марсын хорт тоосонцор Улаан нүдэн гараг руу хийх ирээдүйн аяллыг сансрын нисгэгчдийг туйлын аюултай нөхцөлтэй болгож, урьдчилан хамгаалах цогц арга хэмжээ авах шаардлагатай болохыг шинэ судалгаа харуулжээ.
Сарын өмнө GeoHealth сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Марсын тоосонцор дахь цахиурын исэл, гипс, перхлорат, нанофазын төмрийн исэл зэрэг бодисууд нь хүний амь насанд аюул учруулж болзошгүй гэж дүгнэсэн байна. АНУ-ын Өмнөд Калифорнийн Их Сургуулийн Кек анагаах ухааны сургуулийн оюутан, судалгааны хамтран зохиогч Жастин Ван энэ талаар мэдээлэхдээ "Хамгийн том эрсдэл бол сансрын нисгэгчдийн уушгинд үзүүлэх нөлөө юм. Марсын тоос маш нарийн ширхэгтэй учир нисгэгчдийн уушгинд үлдэж, зарим хэсэг нь цусанд шингэх магадлалтай" гэжээ. Тэрбээр мөн "Сансрын нисгэгчид сансрын нислэгийн явцад цацраг идэвхт туяанд өртөн уушгины фиброз үүсэх эрсдэлтэй байдаг. Гэтэл цахиурын исэл, төмрийн исэл зэрэг хортой бодисууд энэ өвчнийг улам хүндрүүлэх аюултай" гэж онцолсон байна. Түүнчлэн Ван перхлоратын нөлөөллийг онцлон дурдсан бөгөөд энэ бодис Марсын хөрсөнд хортой хэмжээнд илэрсэн бөгөөд бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, цусны эсийн үйлдвэрлэлийг зогсоох аюултай гэжээ.
Марсаас дэлхий рүү буцах урт хугацаа, эх дэлхийтэй харилцах мэдээллийн хоцрогдлыг харгалзан үзвэл тоосны нөлөөнөөс сэргийлэх нь хамгийн чухал бөгөөд үүнд тоос шүүх систем, кабиныг цэвэрлэх, электростатик хамгаалалтын төхөөрөмжүүд ашиглах шаардлагатай гэж судалгаанд дурдсан байна. Гэсэн хэдий ч Ван энэ аюул нь Марс руу нисэх аяллыг боломжгүй болгоно гэж үзэхгүй байгаагаа илэрхийлжээ. "Марсын тоосонцор энэ аяллын хамгийн том аюул биш ч сансрын нисгэгчдэд эрсдэлтэй. Гэхдээ бид урьдчилан сайн бэлдсэн тохиолдолд энэ асуудлыг хялбархан даван туулах боломжтой" гэж хэлсэн байна. Судалгааны өөр нэгэн хамтран зохиогч, Боулдер дахь Колорадогийн Их Сургуулийн геологийн ухааны профессор Брайан Хайнек Марсын тоосны өргөн цар хүрээтэй нөлөөллийн талаар тайлбар өгчээ. "Марсын тоос үргэлж агаарт хөөрч, бүх зүйлийг бүрхэж байдаг. Хэдэн жил тутамд дэлхийг бүхэлд нь бүрхэхүйц том шуурга дэгдэж, зузаан тоос хуримтлагддаг. Үүнээс үүдэн сансрын хөлөг, тээврийн хэрэгсэл, нарны хавтан болон бусад тоног төхөөрөмжийг байнга арчлах шаардлагатай” гэж тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
"Манай роботууд үүнээс болж олон тооны шинжилгээний багаж, зарим бүхэл бүтэн хөтөлбөрөө алдсан. Учир нь нарны хавтан тоосонд дарагдаж, цэнэглэгдэхээ больсон. Эдгээр хоёрдогч хүчин зүйлс хүн төрөлхтний аялалд томоохон нөлөө үзүүлэх болно" гэж тэр хэлжээ. Лестерийн Их Сургуулийн Сансар судлалын хүрээлэнгийн бие даасан судлаач Жулиа Картрайт, энэ судалгаанд оролцоогүй ч өгсөн ярилцлагадаа Марсын тоосонцрын эсрэг арга хэмжээ авах нь сансар судлалын томоохон асуудал болохыг хүлээн зөвшөөрсөн байна. "Судлаачид зөв тодорхойлсон Марсын тоос хаа сайгүй тархдаг, хөдөлгөөн нь ч дэлхийн тоосноос өөрөөр авирладаг. Дэлхий дээр тоосонцрууд үрэлтэд орж, дугуйрсан хэлбэртэй болдог. Харин Марс болон Сар дээр тоос нь хурц ирмэгтэй, шовх ширхэгтэй байдаг" гэж тэр хэлжээ.
"Энэ нь амьсгалж буй агаарт орвол уушгины зөөлөн салстыг цочроох эрсдэлтэй" гэж анхааруулаад, “Энэ процесс нь барилгын материалд ашиглаж байсан, хожим уушгины хорт хавдар, мезотелиома, зүрхний өвчин үүсгэдэг болох нь тогтоогдсон асбесттэй адил байж магадгүй" гэжээ. Картрайт мөн агаарыг хортой элементүүд (хром, хүнцэл, кадми зэрэг) болон бусад бохирдлоос цэвэрлэх шүүлтүүрийн асуудлыг хөндсөн байна. "Хэрэв та эдгээрийг амжилттай шүүж чадлаа гэхэд, шүүлтүүрүүдийг солих төлөвлөгөө хэрэгтэй болно. Бас эдгээр шүүлтүүрийг сансрын хөлөгт хангалттай нөөцтэй авч явах шаардлагатай" гэж онцолжээ.
Лондонгийн Империал коллежийн сансар судлалын физикийн профессор Жонатан Иствүүд мөн “Марсын тоосноос үүдэх аюулаас сэргийлэхийн тулд өндөр түвшний шийдлүүд хэрэгтэй. Дэлхий болон Марс хоорондын холын зайнаас болж яаралтай нүүлгэн шилжүүлэх боломжгүй. Тиймээс Марсын гадаргуу дээр сансрын нисгэгчдэд бүрэн хэмжээний эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх чадвартай байх шаардлагатай. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд анагаах ухаан, инженерчлэл, шинжлэх ухааны олон салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллах шаардлагатай. Энэ нь олон талт, нарийн төвөгтэй асуудал юм" гэж онцолжээ. Их Британийн Сансар судлалын агентлагийн ахлах судлаач Наталья Завина Жеймс өгсөн ярилцлагадаа уг судалгаа нь сансрын нисгэгчдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд харгалзан үзэх шаардлагатай олон хүчин зүйлийг ил болгож байгааг онцлон тэмдэглэжээ.
"Марс судлалын хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг авч үзсэн ийм төрлийн судалгаанууд гарч эхэлж байгаад баяртай байна. Энэ бол сансрын нисэгчдийн нислэг эхлэхээс өмнө ёс зүйн асар том үр дагаврыг гүнзгий авч үзэх шаардлагатай маш чухал асуудал юм" хэмээн Завина Жеймс мөн онцолсон байна.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 2 )
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл