Баталгаажсан мэдээллээр ард түмнийхээ итгэлийг олж чаддаг учраас сонин хэвлэл мөнхийн байдаг
Монголын тогтмол хэвлэлийн анхны голомт, суурь нь бичмэл тогтмол хэвлэл юм. Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжсөний ой хэмээн жил бүрийн гуравдугаар сарын 6-нд тэмдэглэдэг нь үнэн хэрэгтээ Монголын тогтмол хэвлэлийн эх болох “Шинэ толь хэмээх бичиг” сонин хэвлэгдэж эхэлсний ой билээ. Дэлхий нийтийн хэмжээнд ч тэр, бичмэл хэвлэл, сонин бол сэтгүүл зүйн үндэс юм. Түүнээс бүр хойно телевиз гэх урлаг үүсэж, цахим сайтууд саяхан гарч ирсэн нь бодит түүх. Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсад тогтмол хэвлэлийн амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй туйлын эмгэнэлт үе ирээд байна. Ердөө л “Өглөөний сонин”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Монголын мэдээ”, “Үнэн” гэсэн энэ хэдэн сонин л Монголын сэтгүүл зүйн голомт болсон тогтмол хэвлэлийн галыг манаж хоцорлоо. Ийнхүү галаа манаж үлдэхийн учир нь цөөхөн сэтгүүлч амьдралаа бодож, хэдхэн редакциа авч үлдэх төдий хэрэг бус, Монголын сэтгүүл зүйн суурь, үнэт зүйлийг амьд авч үлдэхийн төлөө тэмцэж байгаа юм. Сошиал, хиймэл оюун ухааны эрин үед тогтмол хэвлэлээ тогтоож үлдэх гэж хичээж яваа юм. Энэ галыг л бөхөөчихвөл Монголын нөхөшгүй том эмгэнэл болох учраас зүтгэж яваа юм.
Өмнөх нийгмийн үед дөрөө олж мөрөө гаргасан “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”, “Улаан-Од” зэрэг сонины буурь, 1990 оноос гэвэл Төрийн төв хэвлэл “Ардын эрх”, Засгийн газрын хэвлэл “Засгийн газрын мэдээ”, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулиар эд бүгд хувьчлагдахад өнөөгийн “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” зэрэг сонин үүсэж, анхны хувийн “Өнөөдөр” тэргүүтэй өдөр тутмын сонины улбаа татсаны гал голомт нь энэ зургаан сонин болж үлдээд буй. Нэг үе “Өдрийн сонин” л гэхэд 22 мянган захиалагчтай гялалзаж явлаа шүү дээ.
Саяхан л 20 шахмаар тоологдож асан өдөр тутмын сонин, бусад сонинуудтайгаа нийлээд 40 гаруй төрлөөр хэвлэгддэг байсан бичмэл хэвлэл ингэж гарын таван хуруунд багтах шахталаа цөөрч, сульдаж хоцорсны шалтгаан юу вэ.
Нэгд, өмнө нь бол бүх тендерийн зарыг сонинуудад тухайн компаниуд нь өгч нийтлүүлдэг, эх сурвалж нь болдог байв. Гэтэл 2018 оноос худалдан авах газар тендерийг хариуцдаг болж, улмаар 2023 оны 12 дугаар сарын 23-наас Төрийн худалдан авалтын тухай хуульд өөрчлөлт орж тендерийг сонинд зарлана гэдэг хэсгийг байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, тендерийг заавал сониноор зарлах шаардлагагүй болов. Энэ нь тогтмол хэвлэлүүдэд санхүүгийн хувьд том цохилт болсон юм.
Хоёрт, УИХ-аас 2022 оны дөрөвдүгэр сарын 29-ний өдөр баталсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 12.1.3-аар хэвлэл захиалгын төлбөрийг хориглосон. Үүгээрээ төрийн байгууллагууд тогтмол хэвлэл захиалах боломжгүй болж, арай хийн амь тээж яваа өдөр тутмын сонинуудад хүнд нударга буув. Тэгсэн атлаа тус хуулийн 12.2-т “Энэ хуулийн 12.1.3-т номын сан болон байгууллагын үндсэн үйл ажиллагаатай шууд холбоотой мэргэжлийн төрөлжсөн хэвлэл захиалга хамаарахгүй” гэжээ. Салбарын яамд, мэргэжлийн байгууллагууд өөрийн салбарт хамаатай товхимол, албан хэвлэл гаргах нь хэмнэлтэд хамаарахгүй болоод явчихсан. Ингэснээр төрийн байгууллагын албан тушаалтнууд үйл явдлын бодит эх сурвалж болсон тогтмол хэвлэлийг уншихгүй, зөвхөн бодитой бодигүй нь хамаагүй сошиалын эх сурвалжид тулгуурлан “мэргэн шийдвэр” гаргадаг болов. Өдөр тутмын хэдхэн сониноо ийнхүү Хэмнэлтийн хуулийн заалтаар “заазалсан”-аас болж иргэдэд Үндсэн хуулиар олгогдсон үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, мэдэх, мэдээлэх үндсэн эрхийг зөрчив.
Гуравт, сонины хэвлэлтийн зардал 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хорин хувиар өсөв.
Дөрөвт, хэвлэл захиалга, хүргэлт, шуудангийн зардал нэмэгдсэн. Тухайлбал, шуудангаар байгууллагын хаяг болон иргэний оршин суугаа хаягаар хэвлэл хүргүүлэхэд 82500 төгрөг, шуудангийн хайрцагтай ч, хайрцагүй ч сониноо шуудангаас авахад 26400 төгрөгийг сонины үнэ дээрээ захиалагч нэмж төлнө. Гэтэл “Өглөөний сонин”-оор жишээлэхэд улирлын захиалгын үнэ 29900 төгрөг, үүн дээр шуудангийн хүргэлтийн зардал нэмэгдэхэд сонины үнэ хэд дахин нугарч захиалагчид сонин захиалж уншихад хүндрэлтэй болсон. Сонины захиалгын үндсэн үнэ дээрээ дахин өндөр төлбөр төлж сонин уншихад хүрч буй нь бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдрөөс өдөрт өсөж буй өнөө цагт дарамт болдгоос иргэд сонин захиалахаасаа сошиалаар мэдээгээ аваад, сонин захиалах мөнгөөрөө толгойгоо цэнэглэх бус ходоодоо тэжээх хүнс авах нь дээр болсон.
Шуудан талдаа ч зовлон ихтэй болжээ. "Монгол шуудан" олон жил санхүүгийн хувьд их хэмжээний алдагдал хүлээсээр өдийг хүрсэн. Тээврийн зардал нэмэгдэхтэй зэрэгцээд шуудангийн үйлчилгээ шуурхай байдлаа алдаж эхэлснээр хэвлэл захиалагчид ч олон хоног хэтэрсэн сонин хүлээж авахаас цааргалахад хүрэв. "Монгол шуудан" компанийн хүргэлтээр хөдөө орон нутагт очиж байгаа нийт шуудангийн 90 гаруй хувийг сонин эзэлдэг. Гэтэл тэндээс олдог шимтгэлийн орлого нь 18 хувьд хүрдэггүйгээс үнэ өртгөө нэмэхээс аргагүйд тулж сөхөрч буй.
Тавд, дээрх шалтгаануудаар сонины зах зээл багассанаас Сэтгүүл зүйгээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд сонин, сэтгүүлийн чиглэлээр сургалт явуулах цагаа цөөлж сонин, сэтгүүлийн редакцид ажиллах шинэ залуу хүний нөөцийн хомсдол нүүрлэх аюул тулгарав. Өнөөгийн өдөр тутмын сонины редакциудад үндсэндээ 35-аас дээш насны сэтгүүлчид л “гал тогоо” барьж, халуун цэг дээр ажиллаж байна.
Зэрэгцээд Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөөний индекс ухарсаар буй. Өнгөрсөн 2024 онд л гэхэд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр өмнөхөөсөө 21 байраар ухарч 109 дүгээрт жагсаад байгаа.
Ийнхүү Монголын сэтгүүл зүйн голомт болсон тогтмол хэвлэл сүүлчийн тав, зургаахан сонин дээр тогтож, суурь нь хэврэгшиж эхэллээ. Тогтмол хэвлэлийн амь хэврэгшиж, редакциудын гал унтарвал Монголын сэтгүүл зүйн том голомт бөхөж, Монгол Улсын, монгол төрийн, иргэдийн энэ цагийн үйл амьдралын бодит түүхийн улбаа тасарч, хожим хойноо түүхийн цагаан толбо гэгч үүсэх болно.
Энэ талаар манай сонин “Тогтмол хэвлэлийн тог тасрах нь”, “Гав дөнгөтэй хэвлэлийн эрх чөлөө”, “Дээр доргүй уншдаг л болцгооё”, “Сонины сэтгүүлчид өнөө цагийн “Монголын нууц товчоо”-г хойч үедээ зориулж туурвидаг” зэрэг нийтлэлийг цувралаар гаргасаар ирсэн билээ.
Өнөөхөндөө сошиал, цахим ертөнц, хиймэл оюун ухааны үед сонин хэрэггүй хэмээн үзэж болох боловч мөнөөх сонинуудыг боомилох тухай хууль баталсан гишүүд олон жилийн дараа хийж явсан ажлаа сөхөж харъя гэвч оргүй болсон байх вий. Гэтэл гадаад орнуудад яаж байна вэ. Тогтмол хэвлэлүүдээ бүр мөсөн хамхиж хаяад зөвхөн сошиал хэрэглэдэг болсон юм уу. Хиймэл оюун ухаан хурдтай нэвтэрч буй энэ цаг дор цаасан хэвлэл эргүүлж суух нь хэтэрхий хоцрогдсон явдал гэж үү. Бусад оронд хэрхэж байна вэ гэдгийг эх сурвалжаас эргүүлж харъя.
“Тhe New York Times” сонин 1851 онд байгуулагдсан, 174 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Тус сонины өдөр тутмын дугаарыг 831 мянга орчим уншигч цаасан хэлбэрээр, 4.6 сая хэрэглэгч цахимаар захиалдаг ажээ. Цахим хэрэглээ, хиймэл оюун ухаан, шинэ техник технологийн эринд “Нью-Йорк Таймс”-ын цаасан хувилбарын захиалга өндөр хэвээр байгаа нь ердөө л сонины үндсэн фонтоо сольсон явдал аж. Нэг үе манай өнөөгийн л нөхцөл шиг “Нью-Йорк Таймс” сонины захиалагчид буурч, уналтад орж л дээ. Ингэмэгц оновчтой шийдэл олж, сонин өрдөг “Times New Roman” үндсэн фонтоо “Georgia” болгон сольсноор уншигчдад соньхон агаад уншихад ч хялбар болсон гэнэ. Хүн хүч ч сайтай, нэг албанд л гэхэд 40-100 сэтгүүлч ажилладаг гэхээр хүний нөөцөөр бөмбөгдөж сониноо бүтээж байна. Энэ сонины уран бүтээлчид Пулицерын 112 шагналын эзэн болсон нь цаасан хэвлэлийн үнэмлэхүй рекорд гэгддэг.
“The Washington Post” сонин нь Цагаан ордон, Конгресс, Америкийн холбооны Засгийн газрын үйл ажиллагааны талаарх шуурхай, сонирхолтой сурвалжлагуудаараа нэрд гарсан, манайхаар бол парламентын сэтгүүлчдийн бүтээлээрээ алдартай. Энэ сонин мөн олон жилийн түүхтэй гэдгээрээ үнэ цэнтэй. Их Британийн “The Times” гэхэд улс төр, гадаад мэдээгээр бараг дагнажээ. “Financial Times” гэхэд эдийн засаг, бизнесээр төрөлжих жишээтэй. Ийнхүү уншигч өөрийн сонирхдог сэдвийн дагуу унших, захиалах сониноо сонгох боломжтой юм.
Нью-Йоркод 1889 оноос хойш гарсаар буй The Wall Street Journal сонин 130 гаруй жилийн дараа ч оршсоор 2019 оны байдлаар өдөр бүр 2,5 сая гаруй хувь хэвлэгдэж, давхар онлайн хувилбартайгаар гарсаар байна. Америкийн Нью-Йорк Таймс, Их Британийн Дэйли мейл, 1705 оноос хойш хэвлэгдсээр буй Германы “Hildesheimer Allgemeine Zeitung” сонин гээд үйл ажиллагаа тасраагүй сонинуудыг нэрлэвэл олон.
Ийнхүү өндөр хөгжилтэй гадаад улс орнууд тогтмол хэвлэлийнхээ голомтыг бөхөөж, суурийг ганхуулах байтугай уг үндсийг нь зуун дамнуулан бэхжүүлсээр иржээ.
“Баталгаажсан мэдээллээр ард түмнийхээ итгэлийг олж чадсан учраас сонин хэвлэл мөнхийн байдаг. Сонин нийгэмд ёс суртахуун, эв нэгдлийг төлөвшүүлэх, хадгалахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг” хэмээн гадаад орнууд үнэлж байна. Түүний зэрэгцээ тогтмол бичмэл хэвлэл нь түүхийг олон талаас эргэцүүлэн харах, судлах боломжийг хойч үедээ үлдээдэг үнэт архив гэдгээрээ үнэлж баршгүй өв юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
сэтгүүлчид өөрсдөө хэн нэгний гар хөл болж үйлчилж байгаа учраас ганхаж байгаа юм.
Setguulch zui gejdee. Xudaldagdsan xudalch . gemt xeregten uls turchdiig devreegchid.
21-р зуунд цаас сонин үеэ өнгөрөөсөн л дөө. Сэтгүүлч л гэлээ Сошиалчидад зайгаа тавилаа л даа.
Маш чухал сэдвийг хөндөж бичсэнд баярлалаа. Тогтмол хэвлэлийн талаар хэлэлцзүлэг явуулъя. Их хуралд суугаа сэьгүүлчид нэгийг бодох буй за!!!