УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газар /ҮАГ/-ын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлж, өчигдөр /2025.05.07/ Төсвийн байнгын хороогоор нэр дэвшигчийн сонсголыг хийж, тайланг хаалттай хэлэлцсэн.
Тэгвэл өнөөдрийн /2025.05.08/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Улмаар Ерөнхий аудитор Д.Загджавыг чөлөөлж, түүний оронд С.Магнайсүрэнг гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, Монгол Улсын ерөнхий аудитороор томиллоо.
Сэтгэгдэл ( 2 )
МУЕА хийчих мэргжлийн хүн л хэрэгтэй байсан юм Яам дамжиж цүнх баригч нар л дээдсийн таалалд нийцдэг болж дээ Арай биш ээ
Үнэн үг хэлсэн хүнийг таалаагүй юм байхдаа, *дээдсүүд*. \n