Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх дэмжиж, чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай танилцуулахаар боллоо.
"Эрчим хүч-3 төсөл"-ийг Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 30 жилийн хугацаатай 47 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил байна.Төслийн хүрээнд Багануур-Чойр чиглэлийн 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 220 кВт-ын хоёр хэлхээ болгон хүчин чадлыг нэмэгдүүлж Багануур ,Чойр дэд станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Төслийг хэрэгжүүлснээр Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий гэсэн зургаан аймгийн 90 сум, 100 гаруй уул уурхай ашигтмалтмалын байгууллагуудын хэрэглэгчид эрчим хүчний найдвартай, тогтвортой эх үүсвэрээр хангагдана.
Сэтгэгдэл ( 0 )