Нөхөн үржихүйн эрх, эдийн засгийн боломжийг нэн тэргүүнд тавихыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 27

УИХ-ын дэргэдэх Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон тус ажлын хэсгийн гишүүн С.Зулпхар нартай НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, доктор Халид Шарифи уулзаж,цаашдын хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Уулзалтаар НҮБ-ын Хүн амын сангийн Улс эх орныг дэмжих хөтөлбөр, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж, Монгол Улсын нийт хүн амын 34 хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг тул залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн/улс төрийн оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг идэвхийлэхийг санал болголоо.

Мөн дэлхийн улс орнуудад нүүрлэж буй төрөлтийн тоо буурч буй асуудал нь Монгол Улсад ойрын хугацаанд тохиолдох боломжтой болохыг дурдаад НҮБ-ын Хүн амын сангийн Дэлхийн хүн амын байдал 2024 оны тайланд тусгаснаар иргэд хүүхэд болохыг хүсэхгүй байгаа бус харин хүүхэд төрүүлэх, өсгөх нь санхүүгийн дарамт болж байгаа учраас хүн амын бодлогыг боловсруулахдаа нөхөн үржихүйн эрх, эдийн засгийн боломжийг нэн тэргүүнд тавихыг уриалсан юм.

Уулзалтын төгсгөлд хүн амын хөгжлийн чиглэлээр судалгаа, тоон мэдээлэл боловсруулахад нээлттэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu