“УИХ-ын гишүүд ард түмний элч биш, намын төлөөлөл болоод хувирчихсан”
Дотоод дахь зөрчлөө ил гаргахыг хүсдэггүй, “Хэзээд цул нягт” хэмээн мэдэгддэг байсан МАН-ын гал тогоон дахь бужигнаан урьд өмнө байгаагүй хурцаар гадагш цацагдаж, галт уулын халуун лав хайлан оргилох мэт савнаасаа халих болов. Бүр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нь хоёр хэсэг болж, зарим нь Ж.Бат-Эрдэнэ бүлгийн дарга уу, Ж. Батжаргал дарга уу гэдгийг ч ойлгоогүй явна билээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд нь хүртэл хоорондоо зөрчилдөж учраа олохоо больжээ. Энэ нь явсаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнээ нэг зэрэг татаж унагахдаа тулж, зарим асуудлаар Цэц хуралдаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн Үндсэн хууль зөрчсөн асуудал гишүүнээсээ татагдахдаа хүрэх үү гэсэн нөхцөл үүсээд байна.
Хэдийгээр есдүгээр сарын 27-нд болсон МАН-ын Бага хурлаар Д.Амарбаясгаланг 85.67 хувийн саналаар намын даргаар сонгосон ч намын дотоод дахь талцал, хуваагдлын улмаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдөж, түүнээс хойш албан ёсны дарга ч үгүй, арваннэгдүгээр сарын 15-16-нд товлосон 31 дүгээр их хурлаараа хэний нэрийг дэвшүүлж сонгох талаар ч барьцтай шийдвэргүй өнөөг хүрээд байна.
Ямар ч гэсэн МАН-ын 31 дүгээр их хурал товлосон цагтаа хуралдана, түүгээр МАН-ын даргын асуудлыг хэлэлцэнэ хэмээж буй. Намын даргад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нарын нэрийг дэвшүүлж магадгүй гэсэн яриа явахын зэрэгцээ Ерөнхий сайд Г.Занданшатар ч дахин нэр дэвшиж өрсөлдөхөөс буцахгүй гэсэн сураг гарч байгаа юм.
Нам доторх хагарлыг УИХ-ын хуучны гишүүд, МАН-ын ахмад зүтгэлтнүүд харж тэвчиж чадсангүй, залуу гишүүдийн төлөөлөл болох зарим хүний хамт мэдэгдэл хийж, Онц их хурлыг яаралтай хуралдуулах шаардлага гаргахдаа тулсан. Тэдний хэлсэн ярьснаас анхаарах зүйл нэлээд бий. Тухайлбал, Ардын Их Хурлын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав “Өнөөгийн УИХ-ын гишүүд ард түмний элч биш, намын төлөөлөл болоод хувирчихсан. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж Үндсэн хуульд байдаг. Гэтэл УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулаад Халдашгүй байдлын дэд хороо байгуулчихсан. Үндсэн хууль зөрчсөн, хууль зөрчсөн, бохир гэмт хэрэгт холбогдсон хүмүүсээсээ МАН даруйхан салж байж нам цэвэршинэ. Нам цэвэршихгүй бол төр цэвэршихгүй. Хууль, прокурорын өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн дотроос хууль бусаар хөрөнгөжсөн хэсгийг шалгана гэвэл өдий төдий байгаа. Цөөхөн хүн амтай учраас бид мэднэ шүү дээ. Үүнийг сайжруулахгүй бол хэчнээн сайн УИХ-тай байгаад ч, хэчнээн сайхан Засгийн газартай байгаад Монгол Улсад шударга ёс тогтохгүй. Дэлхийн жишгийг харахад аль ч улс оронд нам гэдэг нь тухайн улс орныхоо эрдэм номтой, мэдлэгтэй, ажил амьдралын туршлагатай хүмүүсийн үзэл бодлын нэгдэл шүү дээ” хэмээжээ. Тэд мөн туршлагатай, төрийн ажил, улс төийн ажил хийж үзсэн хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлж байх хэрэгтэй хэмээж байсан юм.
Хууччуудын гарт атгуулсан “Эвлэрүүлэн зуучлах товчоо”
Байдал нэгэнт ноцтой болсон учир МАН-ын Удирдах зөвлөл өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж зөрчилдөж буй талуудыг эвлэрүүлэх ажлын хэсэг буюу нэг ёсондоо “эвлэрүүлэн зуучлах товчоо” байгуулав. Гэр бүлээ цуцлуулж салах өргөдөл өгсөн эхнэр, нөхөр хоёрыг эвлэрүүлэх гэж байгаа шиг юм болохдоо туллаа л даа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболд, Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан, ХЗДХ-ийн сайдын албыг хэдэнтээ хашсан Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн, МАН /МАХН/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндон нар багтжээ. Тал тал тийш харсан эрхэм гишүүдийг хуучны хатуухан хашруудын гараар оруулж эвлэрүүлэх гэж буй нь энэ. Мөн УИХ-ын өнөөгийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан, З.Мэндсайхан, Н.Учрал, Ж.Батжаргал, хотын дарга Х.Нямбаатар нар ч багтаад байгаа.
МАН-ыг эвд нь оруулах ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатарын хэлснээр тэд “Хуулийн талын асуудлыг манай ажлын хэсэг шийдэхгүй. Төрийн хэрэгт оролцохгүй. МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон хүмүүс хоёр хуваагдчихаад байгаа учраас төрийн ажлаа хамтдаа сууж ярилцдаг болгох нь чухал байна. Эдийн засгийн байдал унахаар дотроо үймж эхэлдэг. Эрх ашгийн зөрчил явсан болов уу гэж бодож байна. Эрх ашгийн эрэмбэ алдагдаад хоорондоо үйл ойлголцсон гэж үзэж байна” гэжээ.
Харин МАН-ын жирийн гишүүд энэ талаар “МАН доторх үзэл баримтлалын зөрчлийг эвлэрүүлэх нь юу юм бэ гэхээс бус дээдсийн дунд лавширсан хулгай луйвар, тендэрийн цавчаа, хууль бус үзэгдлийг найзан дундаа эвлэрч завшина гэсэн зүйл байхгүй шүү” хэмээж байгаа юм.
“Эвлэрүүлэх” ажлын хэсэг МАН-ыг эвд нь оруулж чадах уу гэдгийг 31 дүгээр их хурал хүртлэх хагас сар гаруйн хугацаа харуулах биз ээ.

Сэтгэгдэл ( 12 )
Хүрэлбаатар чи хотгор шанагын хулгайгаа нуух гэж буй бол үл бүтнэ. чи зайлаа муу хужаагийн шээс хулгайч. ”дээдсийн дунд лавширсан хулгай луйвар, тендэрийн цавчаа, хууль бус үзэгдлийг найзан дундаа эвлэрч завшина гэсэн зүйл байхгүй шүү” гэж чамд ард түмэн хэлж байгаа шүү. Санжийн Баяр, Хүрэлбаатар, Энхбаяр Миэ Энхболд, Зоригийн аллагыг хаацайлж асатр их хахууль авсан Нямдорж нар эвлэрүүлж харагдаач. Та нар ыг түмэн олон харахаас нүд хорсдог шүүдээ
хулгайч нар эвлэрвэл маш аюултай
хулгайч нар эвлэрвэл маш аюултай
хулгайч нар эвлэрвэл маш аюултай
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Пост-коммунист МАН одоо болно доо 100 гаруй жил монголчуудын хүзүүн дээр зайдаллаа. Одоо зүгээр Гаагийн шүүхэд очоогүй дээрээ тар
Үеэ өнгөрөөсөн өвөө нар эвлэрүүлж чадах уу хулгайгаа л ярина биздээ
эвлэрүүлэх гэж өөрийнхөө хулгайг нуучих санаатай муу орк
хуучин нөхөдүүд хулгай нь илрэх вий гэж айхдаа эвлэрүүлнэ гээд ороод ирлээ бүгд луйварчид
Хүрэлбаатар чи одоо болио. олон нийтийн дунд бол чи бол улс төрөөс аль хэдийн арчигдаж хог дээр хаягдсан. албан ушаалд тавигдлаа ч нас чинь ихэд богинодсон. чи өөрөө ншшрсний хулгайч байж яаж нүүрсний асуудлаар боссон галыг унтраах вэдээ. чи бол өөрийн хулгайгаа ил болохоос айсан чөтгөр шүүдээ
ANUSDI AL SEKSEER BOOB XXI BOOW DOLOOJ80955877VANXANDI
Улстөрд эвлэрэл гэж байхгүй байх оо, талуудын нэг нь л үлдэнэ, нөгөө явна өөр замгүй