.jpg)
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Оюу толгой"-той холбоотой асуулдын талаар дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр "Анх гэрээ байгуулахдаа Монголын тал "Оюу толгой"-оос 53% -ийн өгөөж хүртэнэ гэж заасан ч өнөөдөр 26%-аас 27% орчим хувийн л өгөөж хүртэж байна.
Тэгвэл монголын талын хүртэх өгөөжийг гэрээнд заасан хэмжээнд хүргэхийн тулд хэт өндөр хүүтэй зээлийн хүүг бууруулах, төслийн зардлаас менежментийн төлбөр тооцдог байдлыг халах цаг болсон.
"Оюу толгой"-н гэрээг сайжруулах энэ хэлэлцээрт УИХ, ЗГ байдаг хүчээ нэгтгэж, нэг зүгт харж байж Монгол Улсынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалж, иргэддээ ирэх баялгийн өгөөжийг нэмэгдүүлж чадна.
"Оюу толгой" бол хэн нэг улс төрчийн попорч тодрох сэдэв биш харин бодитой үр дүн гаргаж гэрээгээ сайжруулж өгөөжийг нь нэмэгдүүлэх ард түмнээс төрд өгсөн даалгавар юм" гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Монгол улс Оюутолгойн 51%-г эзэмших ёстой. Өргүй үлдэх ёстой. Үүнийг хийж чадахгүй бол зайлцгаа..........
Ногоорсон пиздаа чи санаачилж эхлүүлсэн юмуу??? Чамд ер нь хийсэн юм бна. Худалаа хор найруулж гүйхээс өөр юу бна. Бушуу зайлаад.