
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг төсөвтэй холбоотой, тэр дундаа цалин нэмэгдүүлэх талаар дараах мэдээллийг өглөө.
Энэ талаар тэрээр "Энэ ярьж байгаа төсвөөр бол цалин нэмэх боломж байхгүй. Мөнгө хэвлэх үү, эсвэл бүх юм аа зогсоох уу гэдэг дээрээ ирчихлээ шүү дээ. Тэгэхээр өмнө хэлсэнчлэн багш нарын цалинг он гаргаад 20 хувь нэмье, оны дундуур дахин 10 хувь нэмье, эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын цалинг 15 хувь нэмье, тэтгэврийг 8.6 хувиар нэмнэ гэдэг дээрээ л ажиллаж байна.
Үүнээс цааш нэмэх асуудлыг ирэх жилийн төсвийн тодотголоор оруулж ирье гэж байгаа юм" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )