
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц багш нарын цалинг нэмэгдүүлэхэд шаардлагатай байгаа төсвийг хэрхэн бүрдүүлж болох тухай тооцоолол гаргажээ. Тэрээр яамдын тоог цөөлөх замаар уг төсвийг бүрдүүлэх боломжтой хэмээн харж буйгаа илэрхийллээ.
Энэ тухай тэрээр "П.Наранбаяр сайд ирэх жил гурван үе шатлалтайгаар багш нарын цалинг нэмэхийн тулд 780 тэрбум төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Яг одоо өргөн барьсан байгаа төсөв дээр бид 780 тэрбумыг нэмж олох ёстой. Үүнийг яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр Засгийн газрын тухай хуулийг харж байгаад нэг тооцоолол хийж үзсэн юм.
Одоо бид 16 яам, 20 сайдтай байгаа. Үүнийг бид 10 яам хүртэл болгож цөөлөх боломжтой гэж харж байна. Жишээлбэл, Зам тээвэр, Эрчим хүч, Барилга хот байгуулалтын яамд бол бүтээн байгуулалтын яам буюу Дэд бүтцийн яам болж болох юм. Ингэснээр бид 1 их наяд төгрөгийг хэмнэх боломжой юм болов уу гэж харж байна.
Хоёрдугаарт, Зам тээврийн яамны хөрөнгө оруулалт дээр 959 тэрбум төгрөгийн замын ажил байгаа. Энэ нь боловсрол, эрүүл мэнд, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалттай бараг дүйцэж байгаа юм. Тэгэхээр манай улс замын улс шиг л байдалтай байна. Тиймээс аймаг дотор замыг орон нутаг өөрсдөө хариуцаач ээ гэж байгаа юм" гэлээ.

Сэтгэгдэл ( 9 )
Эрдэм номтуудаа ажиллуулаад сн судалгаа хийгээд үзвэл боломж бий бхда . Харин эрчим хүчийг юмтай хольж бантагнуулах нь юу болдо. Гаргалаа олж гэмээнэ ядаж 5ыг цөөлөх боломж бгаа юм да.
Энэ бас хүүхдийг дарамтлаад байна уу? яаж байна. Муу хөгшин буг чинь, сайд болох гээд нүд сохорчээ
яам татан буугдөхаар идсэн нь бөс байхгүй болно
яам татан буугдөхаар идсэн нь бөс байхгүй болно
яам татан буугдөхаар идсэн нь бөс байхгүй болно
Эдийн засагч Туяагаас асуу.
5 bolgoo
Эрчим хүчний яам байгаа тулдаа цахилгаан, дулаантай байгаа юм шүү дээ. Одооны энэ эрчим хүчний дутагдал уул уурхайтай цуг байснаас болсон байдаг. Одоо эрээвэр хураавар яам болговол зам, байшин барих дуртай улсууд эрчим хүч рүү харах уу
Маш зөв