Б.Дэлгэрсайхан: Зам, тээврийн яаманд төсөвлөсөн 2.4 их наядыг 958 тэрбум болгон БУУРУУЛЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 31

 

Зам, тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан тус салбарт төсөвлөсөн төсвийг танасан талаар мэдээлэл өглөө. 

Энэ тухай тэрээр "Зам, тээврийн яаманд 2.4 их наяд төгрөг төсөвлөсөн байсан. Үүнийг 958 тэрбум болтол буулгасан, одоо дахиад буулгах гэж байна. Хуучин замаараа явъя, шинэ зам тавихгүй гэж байгаа юм. Засварын хувьд Зам, тээврийн яам өөрөө засварын мөнгөө олж байгаа. 

Улсын төсөв хүнд байна. Эхний ээлжинд нэн чухал хэрэгцээтэй зүйлээ тавих ёстой, зам бол хоёрдугаар асуудал. Манайхаас танасан зардлыг юунд зарцуулах тухай асуудлыг Төсвийн байнгын хорооноос тодруулах хэрэгтэй. Надад одоогоор мэдээлэл байхгүй байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top