Т.Мөнхсайхан: 2027 он хүртэл эмч нарын цалинг 3.5 саяд хүргэх асуудлыг ЦОГЦООР НЬ шийдэх ёстой

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 31

 

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудалтай холбоотой өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Энэ тухай тэрээр "Эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын цалин өдөр тутмын амьдрал ахуйд хүрэхгүй хэмжээнд байгаа. Тиймээс цалин, хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байна. Гэхдээ цаг хугацааны хувьд Засгийн газраас 2026 оны төсвийг өргөн бариад, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа үед томоохон хэмжээний өөрчлөлт оруулах буюу тавьж буй шаардлага буюу 3.5 саяд хүргэх боломж, бололцоо асар муу байна гэж харж байгаа. 

Харин ирэх онд боломжит боломжоороо нэмэгдэж буй нэмэгдлүүдийг нэмээд 2027 оны төсөвт бид эрүүл мэндийн салбарынхныхаа цалин мөнгийг 3.5 саяд хүргэх асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Энэ нь зөвхөн төсөв нэмээд шийдэгдчих асуудал биш, тогтолцооны хувьд олон шинэчлэлт өөрчлөлтийг хийх ёстой. 

Бусад улсын жишгийг харах юм бол эрүүл мэнд, хуулийн салбарын ажилчдын цалин илүү өндөр байдаг. Гэтэл манай улсад яагаад ийм бага байна вэ гэдгийг харах хэрэгтэй. 

Төсөв өргөн баригдсан энэ үед энэхүү асуудлыг цэгцэлнэ гэдэг нь боломж багатай. Гэхдээ Засгийн газраас арга хэмжээ авч, нэмэгдүүлье гэж байгаа нь зөв зүйтэй арга хэмжээ" гэлээ.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.105) 2025 оны 11 сарын 04

ТӨРД ШУРГАЛСАН УУЛ УУРХАЙН ХУЛГАЙЧДЫН ТАВИУЛ АВИЛГАЧИД БАГШ, ЭМЧ НАРАА САРЫН 1 САЯ ТӨГРӨГӨӨР АМЬДАР ГЭЖ ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА... АВИЛГАЧДЫН НЭГ ӨДРИЙН ХООЛНЫ МӨНГӨ ШҮҮ ДЭЭ

1  |  0
аа(103.229.120.67) 2025 оны 11 сарын 04

Хулгайчууд онгоцоор нисээд үр хүүхэд нууц амраг нь далайд амраад л байна, үнэтэй машин авч унаад л байна

1  |  0
emch(202.126.90.8) 2025 оны 11 сарын 04

cni ecgiinhaa hulgailsan mongonoos av daa

1  |  0
Засаг(66.181.179.70) 2025 оны 11 сарын 01

Доголон тархитай хүмүүс дүгнэлт тодорхойлолт гаргах чадваргүй тул ийм юм нийтлэхээ зогсоо.

0  |  0
Top