Төсвийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 05

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэж, танилцах асуудлуудыг танилцуулъя. 
 

  • Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
     
  • (COP-17)-ын бэлтгэл ажлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
     
  • Олон Улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
     
  • Зарим төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл
     
  • 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл


Бусад буюу танилцах асуудал
 

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2010-2025 оны нүүрс худалдах, худалдан авах гэрээний хэрэгжилтийн талаар
     
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлын талаар
     
  • Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар
     
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар
     
  • 2025 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top