Соёлын сайд Ч.Ундрам өчигдөр Английн “Фүлхэм клуб үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй байгаа учраас Монгол Улсын Засгийн газрыг Арбитрт өгсөн. Монголыг гадаадад сурталчлахад маш их мөнгө зарцуулсан байна. Фүлхэм-ээс гадна ВВС, CNN гэх мэт газартай сая доллараас дээш дүнтэй гэрээ хийсэн юм билээ” гэж мэдэгдэв. Өмнөх сайд Ч.Номингийн хийсэн эдгээр гэрээг илт өөлж, шүүмжилсэн Ч.Ундрамын мэдэгдлийн дараа “Багш нарын цалингаа ч нэмж чадахгүй байхад ийм их мөнгөөр гэрээ байгуулж болохгүй шүү дээ” гэсэн шүүмжлэл сошиал орчинд хөвөрсөн юм. Ч.Ундрам сайд мэдэгдэлдээ уг гэрээнүүд Монголын эдийн засагт ямар том өгөөж өгснийг дурдсангүй. Эдгээр гэрээ Монголд юу өгсөн бэ гэсэн асуултад хариу хайя.
Эдгээр гэрээ 2022 оноос хойш өдий хүртэл хэрэгжиж буй “Go Mongolia” төслийн хүрээнд хийгдсэн юм. BBC, CNN, Английн Премьер лигийн алдарт Фүлхэм клуб гэх мэт дэлхийн том суваг, том нөлөөлөгчдөөр Монголоо хэдэн жил дамнуулан сурталчилсны өгөөжийг манай улс 2024 онд хүртэж байв. Бүр тодруулж хэлбэл Монголыг моодонд оруулсан “Go Mongolia”-гийн ачаар аялал жуулчлалтын салбарт түүхэнд байгаагүй тэсрэлт болсон юм. 2022 онд 200 мянгахан жуулчин хүлээж авсан Азийн Монгол түүхэндээ анх удаа 800 мянган жуулчин хүлээж авч байлаа. Монголын хаана ч очсон Солонгост жуулчид битүү хөлхсөн 2024 оны зуныг хэлээд байна л даа. Тэр зун солонгосчуудаас гадна холливудын одод, дэлхийд алдартай инфлүсэрүүд Монголыг зорьж ирж байв.
BBC, CNN, хөлбөмбөгийн “Фүлхэм”-ээр Монголоо сурталчлуулсны үр дүн ингэж гарсан байдаг юм. 800 мянган жуулчин Монголын эдийн засгийн эргэлтийг 1.6 тэрбум ам.доллар буюу 6 их наядаар нэмэгдүүлж байв. 6 их наяд төгрөг гэдэг бол одоо хэлэлцэж буй төсвийн 20 хувьтай тэнцэх асар том мөнгө. Ингээд харахаар Монгол Улс гадаад сурталчилгаанд зарцуулсан 1 ам.доллар тутамдаа 800 ам.доллар олчихож. Бүр тодруулж хэлбэл 3500 төгрөг тутамд 2 сая төгрөгийн эдийн засгийн эргэлт бий болгосон байна. Өөрөөр хэлбэл Ч.Номинг Соёлын сайд байх үед гадаад сурталчилгаанд зарцуулсан нэг ам.доллар тутамд 800 ам.долларын эдийн засгийн эргэлт манай улсад бий болж байжээ. Товчхондоо ВBC, CNN, Английн Премьер лигийн “Фүлхэм”-д зарцуулсан гэрээний мөнгөө манай улс хэдэн зуу нугалаад олчихож.
Ер нь аялал жуулчлалаараа дэлхийд цойлсон улс орнуудын гол нууц нь гадаад сурталчилгаа байдаг. Монголчуудыг олноороо зорьж аялдаг Вьетнам гэхэд жилд 10 сая ам.долларыг зөвхөн гадаад сурталчилгаандаа зарцуулдаг. Жуулчдыг хуйлруулдаг орнууд жилд 10-100 сая долларыг гадаад сурталчилгаандаа зардаг гэсэн статистик ч бий. Гэтэл манай улс “Go Mongolia” төслийн хүрээнд бүхэл бүтэн дөрвөн жилийн хугацаанд тун бага мөнгөн дүнгээр улсаа сурталчлаад зарснаасаа хэд дахин их мөнгө олчихож.
Ингээд харахаар “Go Mongolia” төсөл зөвхөн улстөрийн зорилгоор, харлуулахын тулд л харлуулах гэж шүүмжилдэг төсөл биш болж таарч байгаа юм. Уул уурхайгаас дутахгүй мөнгө олох боломжтой гэгддэг аялал жуулчлалаа тэрбум долларын салбар болгоё гэвэл “Go Mongolia”-г Ч.Номин сайдын үеийнхээс ч эрчтэй хэрэгжүүлж, дэлхийд Монголоо улам тод, улам их мөнгөөр сурталчилмаар байна.

Сэтгэгдэл ( 13 )
Гадна сурталчилж суртчилчаад ирхэд нь ямар орчин угтаж бгаа билээ дэ. Дотоодын аялалын маршрутын дагуух орчин нөхцөлийг нь сайжруулах шаардлагаа өндөрсгөж хянамаар юмаа. Өмнөх нь онгоцоор яваад хараагүй бж магадгүй юм . Одоогийнх нь газраар яваад шалгаарай . Нурж унасан гэрүүд нүдэнд тань схан харагдахгүй л бол уу.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хэн нь хэнийгээ муулах вэ адилхан л хувь заяанд төрсөн эмэгтэй хүмүүс бж 1ийгээ харлуулж нэрээ гутаах хэрэггүй ээ. Зам дагуу таарах хуушуурын гэрүүдийг ядаж эмх цэгцтэй гэрийн хэлбэртэй бариулаад, жуулчны газруудаа боловсон 00 той болгосон бгаад аялал жуулчлал яриасай билээ. Юун хөгжих, хаана бна тэр их орлого нь . УБ ын ойрхон ганц зочид буудлаар хөгжил яриад бна уу да . Тойрч яваад үзээрэй . Арай л бгаа шүү. Зам дагаж нурж унасан гэрүүдээ ядаж эмх цэгцэнд нь оруу й . Ичиж зовох зүйл их бна до .
УНДРАМАА чи сонс унш,Муу нэрийг хусавч арилахгүй,сайн нэрийг хүсэвч олдохгүй гэж энэ шүүдээ. Үхэн үхтлээ ийм явах тавилантай юм байна даа
Манай хүүхдийг тагнуулд ажилд авна гэж хэн худлаа хошоруулчваа Хэнбэ
номин МӨНГӨ ИДСЭНЭЭ ЦАЙруулах гэж ядажийнаа, захиалгаар бичүүлээд л...
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
За худлаа шаахаа больчих, захиалгатай бас төлбөртэй мэдэээ
VANXANDI BOOB XXN BOOWN DOLOOJ ALNI SEKSEER ANUSDI80955877VANXANI SEKSY BOOL BOLN80955877
VANXANDI BOOB XXN BOOWN DOLOOJ ALNI SEKSEER ANUSDI80955877VANXANI SEKSY BOOL BOLN80955877
buzar nugel n burdsen Ундрам bgaa thagt ymarch alba uudluhgui ee Ундрам golomtoo buzarlaj huuhdee hucherhiildeg yanhan ymar hun hamt ajillah ve de hamt ajilsan bolgon doromjilj uudluhgui uchir naad gichiigee zailuulj uzeech hezee ajil hiij chadahgui hezeech hariuthlaga hureegui gichii\nde
хэдэн зуу нугалж олсон мөнгө нь улсад, иргэдэд хаана наалдаад юу хийсэн юм бэ, зүгээр лцаасан дээрхи төсөөллөө яриад байна уу, эсвэл аялал жуулчлалын компаниуд үнэхээр тэгж мөнгө олоод татварт хэдийг төлсөнөөр нь яриач
Битгий шаа