Засгийн газар “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн өр төлбөрийг хэлэлцэж эхэллээ

2025 оны 11 сарын 12

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.11.12/ 08:00 цагт эхэллээ.


Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
 

  • “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ийн өр төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
     
  • Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл
     
  • “Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгох тухай” Засгийн газрын 2024 оны 136 дугаар тогтоол/ - “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл:
     
  • Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам
     
  • Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам
     
  • Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам


Танилцах асуудал
 

  • Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хийж буй хэлэлцээрийн талаар
     
  • Эдийн засгийн эрх чөлөөний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар
     
  • Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар
     
  • Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр зам, Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн зүүн босоо төмөр замын төслүүдийн талаар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top