Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг 80 мянган төгрөгөөр НЭМЭГДҮҮЛНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 13

 

УИХ-ын /2025.11.12/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

Төсвийн төсөлд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 742.0 мянган төгрөгөөр, 11 дүгээр сарын 01-ээс 2,800.0 мянган төгрөгт хүргэхээр тооцож 518,620.2 сая төгрөгөөр, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 190,300.0 сая төгрөгөөр, ахмад настны тэтгэврийг 8.6 хувь болгон нэмэгдүүлэхэд зориулж, 145,000.0 сая төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр, хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг тус тус 20 хувиар буюу сард 80.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцож 29,300.0 сая төгрөгөөр гэх мэтээр нийт 969,119.5 сая төгрөгөөр зардлууд нэмэгдлээ.

Харин урсгал зардлыг нийт 990,169.0 сая төгрөгөөр, хөрөнгийн зардлыг 361,138.2 сая төгрөгөөр тус тус бууруулан батлав.

Тухайлбал, шинээр хэрэгжүүлэх тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 50 хувь, Зам тээврийн салбарын төслүүд, Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж зардлыг бууруулав.

Эдгээр өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын 2026 оны тэнцвэржүүлсэн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32,2 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний-1,0 хувьтай тэнцүү байхаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Otgontsetseg(66.181.180.31) 2025 оны 11 сарын 20

Demjjiin \n

2  |  0
Otgontsetseg(66.181.180.31) 2025 оны 11 сарын 20

Demjjiin \n

2  |  0
Otgontsetseg(66.181.180.31) 2025 оны 11 сарын 20

Demjjiin \n

2  |  0
Otgontsetseg(66.181.180.31) 2025 оны 11 сарын 20

Demjjiin \n

2  |  0
Bulganjargal(150.228.177.109) 2025 оны 11 сарын 20

Demjij bna

2  |  0
Bolortsetseg (202.126.88.116) 2025 оны 11 сарын 20

Temjij baina

3  |  0
Boloroo(202.126.88.116) 2025 оны 11 сарын 20

Temjij baina

5  |  0
Top