МАН-ын 31 дэх Их хурал энэ бямба, ням гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт болно

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 13

 

МАН-ын Бага хурлын VIII хуралдаанаас товлосны дагуу тус намын 31 дэх Их хурал энэ бямба, ням гарагт Буянт-Ухаа спорт цогцолборт болох гэж байна. Урьдчилсан байдлаар Их хурлаар намын дарга сонгон, Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчлэх юм. Мөн намын шинэчилсэн дүрмээ баталж, дээд шүүхэд хүргүүлнэ.

Намын даргын тухайд, өмнө нь нэр дэвшиж өрсөлдсөн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар хоёулаа нэрээ татаж буйгаа мэдэгдсэн. Харин одоо албан бус байдлаар намын даргад Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top