Энэ жилийн “Чингис хаан” одонг ХЭН ХҮРТЭХ ВЭ?

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 17

 

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” 2025 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр буюу энэ долоо хоногийн баасан гарагт тохионо.

Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Төрийн ордонд ёслол төгөлдөр гардуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонг хэнд хүртээх талаар тодорхой мэдээлэл хараахан алга байгаа юм. 2005 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд 18 хүн, байгууллага, хамтлаг энэ эрхэм хүндтэй одонг хүртээд байна.

Өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан-гийн тэргүүн Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээсэн билээ. Бан Ги Мүн АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” одон хүртсэн хоёр дахь гадаад хүн болж байлаа.

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагад олгодог. 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.163) 2025 оны 11 сарын 18

Юун Содномпэлжээ вэ?? Эрүүл мэндийн салбарт толгой цохиж яваа Булангийн Болдсайхан гэж АЛТАН ГАРТАЙ ЭМЧ БАЙНА. ЗҮРХНИЙ БУНДАН

0  |  0
Зочин(103.212.117.51) 2025 оны 11 сарын 17

Хотоор нэг тагнуулч бно. Гэж хөөрсөн эр эм хүмүүс

0  |  0
Зочин(59.153.112.56) 2025 оны 11 сарын 18

Содномпилжээ

1  |  0
Зочин(59.153.112.56) 2025 оны 11 сарын 18

Содномпилжээ

1  |  0
Зочин(59.153.112.56) 2025 оны 11 сарын 17

Содномпилжээ

0  |  0
Зочин(59.153.112.56) 2025 оны 11 сарын 17

Содномпилжээд

0  |  0
Зочин (59.153.112.56) 2025 оны 11 сарын 17

Содномпилжээд

0  |  0
Зочин(59.153.112.56) 2025 оны 11 сарын 18

Содномпилжээд хүртээгээрэй

1  |  0
Top