Б.Энхбаяр: Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн хүнийг ШИЙТГЭХ тухай хуулийн төсөлд ТУСГАГДААГҮЙ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 20

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн хүнийг торгож, гэрээ байгуулж гэрлэх, ижил хүйстний гэрлэлтийг хориглох хууль өргөн барьсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэлсэн. 

Энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй болохыг Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдлээ. 

Уг мэдэгдэлд "Гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн хүнийг Зөрчлийн хуулиар торгож шийтгэдэг хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан гэх мэдээ, мэдээлэл их явж. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Гэр бүлийн тухай хууль болон түүнийг дагасан Зөрчлийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд ийм хариуцлага, шийтгэл тусгагдаагүй. Зөрчлийн хуульд ийм өөрчлөлт оруулахаар л төсөл явж байгаа болно" гэжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
балай(172.56.152.30) 2025 оны 11 сарын 24

хуулиндаа эсхүл гээд биччихсэн байх юмаа

0  |  0
балай(172.56.152.30) 2025 оны 11 сарын 24

хуулиндаа эсхүл гээд биччихсэн байх юмаа

0  |  0
Иргэн(66.181.191.101) 2025 оны 11 сарын 24

Эсвэл гэдэг үг яаж явааад эсхүл болж хувирсан юм болоо? яагаад ингэж өөрчилсөнийг нь мэдэх үү?

1  |  0
Top