Монгол улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг баруун таван аймагт ажиллаж байна. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 412 дугаар тогтоолоор Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлсэн бөгөөд 2023 оны 06 дугаар сард албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Чөлөөт бүсэд 2025 оны байдлаар үйл ажиллагаа явуулахаар 80 аж, ахуйн нэгж бүртгүүлсэн бөгөөд одоогоор 6 аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Цагааннуур чөлөөт бүсийг 2040 он хүртэл тээвэр, логистик, худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхээр тодорхойлсон.
Шадар сайд тус чөлөөт бүсийн удирдлагуудыг өнгөрсөн 4 жилийн үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, шаардлагатай төсөл хөтөлбөрийн тооцоо судалгааг нарийн гаргах, чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулахад онцгой анхаарч шуурхай ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл ( 0 )