ШУУД | Төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна

2025 оны 11 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах Амгалан захын хүнсний худалдаа, агуулахын үйл ажиллагааг эрхэлж, 600 гаруй иргэнийг тогтмол ажлын байртай байлгаж, улс эх орны хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй Л.Уранцэцэгийг “Худалдааны гавьяат ажилтан" цол тэмдгээр шагналаа.

Лхагва овогтой Уранцэцэг нь Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд Луузангийн Лхагва, Донойрагчаан Чойжилсүрэн нарын 6 хүүхэдтэй айлын гурав дахь охин болж 1967 оны тавдугаар сард төрсөн. Аав Лхагва нь сумын багийн дарга, нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1974 онд Улаанбаатар хотод шилжин ирж Худалдааны 6-р конторт дэлгүүрийн эрхлэгчээр ажиллан тэтгэвэртээ гарсан. Ээж Чойжилсүрэн нь 44 жил тасралтгүй худалдааны байгууллагад ажиллаж, Алдарт эхийн II одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдан гавьяаны амралтдаа гарсан билээ. Л.Уранцэцэг нь бага, дунд боловсролоо Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ерөнхий боловсролын сургуульд эзэмшиж, наймдугаар ангиа дүүргээд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 41-р сургуульд шилжин суралцаж, арван жилийн боловсролоо төгссөн. "Мандах" бүртгэл дээд сургуульд элсэн Нягтлан бодогч мэргэжлээр 1997 онд төгссөн. Л.Уранцэцэг  нь амьдралынхаа гарааг 1997–1999 онд “Зүчи” ХХК-д нягтлан бодогчоор эхлүүлж, 1999–2003 онд “Спирт Бал Бурам” ХХК-д нягтлан бодогчоор ажиллан, улмаар дэд захирлын албан тушаалд 10 жилийн турш үр бүтээлтэй ажилласан. Л.Уранцэцэг нь улс, нийгэм, хувийн хэвшил, аж ахуйн нэгжид нийт 36 жил тасралтгүй ажилласан туршлагатай. 2010 оноос “Эко Могул” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тус компани нь Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах Амгалан захын хүнсний худалдаа, агуулахын үйл ажиллагааг эрхэлж, 600 гаруй иргэнийг тогтмол ажлын байртай байлгаж, улс эх орны хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Л.Уранцэцэг нь үнэнч шударга, зарчимч, хөдөлмөрч, нягт нямбай зангаараа хамт олон, ах дүүс, найз нөхдийнхөө хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Тэрээр гурван хүүхэд төрүүлж, зөв боловсон хүмүүжүүлсэн. Том хүү Ганхуяг овогтой Мөнгөнжигүүр нь Шинэ Зеланд улсад докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна. Удаах хүү Ганхуяг овогтой Өнөрбаатар нь “F&F” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа бол бага хүү Ганхуяг овогтой Өнөрсайхан нь “Күнз” сургуулийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Хүүхдүүд нь эрдэм мэдлэг, зөв хүмүүжилтэй, улс орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулан ажиллаж яваа нь ээжийнх нь хүмүүжлийн тод жишээ юм. Түүний олон жилийн хуримтлуулсан хөдөлмөр зүтгэлийг төр, нийгэм өндрөөр үнэлж, 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Худалдааны гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байгаа нь энэ аж.

 

ШУУД ҮЗЭХ:

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
балай(172.56.154.238) 2025 оны 11 сарын 27

энэ **** дарангуйлагч болох замаа засаж байна. ямар ч үнэ цэнэгүй шагналууд.

0  |  0
балай(172.56.154.238) 2025 оны 11 сарын 27

энэ **** дарангуйлагч болох замаа засаж байна. ямар ч үнэ цэнэгүй шагналууд.

0  |  0
балай(172.56.154.238) 2025 оны 11 сарын 27

энэ **** дарангуйлагч болох замаа засаж байна. ямар ч үнэ цэнэгүй шагналууд.

0  |  0
балай(172.56.154.238) 2025 оны 11 сарын 27

энэ **** дарангуйлагч болох замаа засаж байна. ямар ч үнэ цэнэгүй шагналууд.

0  |  0
балай(172.56.154.238) 2025 оны 11 сарын 27

энэ **** дарангуйлагч болох замаа засаж байна. ямар ч үнэ цэнэгүй шагналууд.

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 11 сарын 26

Жинхэна хужаагын эрлийзүүд...

0  |  0
mnbvcб(176.66.87.78) 2025 оны 11 сарын 26

Жинхэна хужаагын эрлийзүүд...

0  |  0
zochin(49.109.148.151) 2025 оны 11 сарын 27

ali gargaas irsen almas be emgen nii nuur ami gej ayul aa jaahan huuhed aimaar yum bna

2  |  0
өө гайхмаараа(203.91.116.130) 2025 оны 11 сарын 27

Хүнсний зах ажиллуулахааар Худалдааны гавьяат болдог юм уу.

1  |  0
Top