Тэтгэвэр тогтоолтыг шинжлэн судлах ажлын хэсэг байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 03

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр /2025.12.02/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцэж, ӨБХ-нд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсон ажлын хэсэг байгууллаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Гэр бүл, Нийгмийн хамгааллын яам, Монголбанканд УИХ-аас чиглэл болгосон зээлийн хүүг багасгах, хугацааг уртасгах, тэтгэврийн зээлийн хэмжээнд хязгаар тавихгүй байх зэрэг хэд хэдэн чиглэлтэй холбогдуулан 5 зүйл бүхий асуулга тавьсан. Монголбанк тэтгэврийн зээлийг хязгаарлалтгүй олговол зээлийн чанарт нөлөөлж, инфляци үүснэ, тодорхой судалгаа хийж байгаа гэсэн хариу ирүүлсэн байна. Харин байнгын хорооны хуралдаанд Монголбанк арилжааны 9 банктай жил бүр гэрээ хийж, хамтран ажилладаг боловч арилжааны банкны үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Одоогоор банкууд өөрийн гэрээний нөхцлийн дагуу хүүг тогтоогоод зээл олгож байгаа. Монголбанкнаас арилжааны банкуудад тавьсан өр орлогын хэмжээ, зээлийн хугацаа зэрэг бүх хязгаарлалтуудыг цуцалсан хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч тайлбарлав. Харин арилжааны банкууд бусад хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлээд зээлдүүлдэг тул эх үүсвэрийг шийдэж, Монголбанк эрсдлийн хэмжээ, заавал байлгах нөөцийг багасгаж өгвөл тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа мэдэгдлээ.

Ахмадууд анх тэтгэвэр тогтоолгохдоо цалин түүнтэй адилтгах орлого, түүний өнөөгийн үнэ цэнэ, шинэчлэн тогтоох итгэлцүүр, тэтгэмжийн хэмжээ багассан гэдэг гомдлоор нэр бүхий 21 иргэнээс өргөдөл гомдол ирүүлсэн байна. Иймд Өргөдлийн байнгын хорооноос дээрх асуудлыг шинжлэн судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(102.89.75.162) 2025 оны 12 сарын 03

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
Зочин(202.9.46.133) 2025 оны 12 сарын 03

Юугны судлана вэ?

0  |  0
Top