ГЕГ-ын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 10

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

  • Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
  • Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх хяналт шалгалтын тайланг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Гадаад улсын Фулхам, Си Эн Эн, Эдэлмэн зэрэг хуулийн этгээдүүдийг сонгох болсон үндэслэл, гэрээнд тусгасан үнийн дүн олон улсын зах зээлийн жишиг үнэд нийцэж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тайланд дурджээ.
  • Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй, нийт нэг тэрбум 400 сая төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн сахилгын хороонд шилжүүллээ. 
  • Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн  үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байгаа юм. Гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгалаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
это(206.248.200.242) 2025 оны 12 сарын 12

Энэ пиздаг зайлуулсан нь монголын эрх ашигт нийцэж байгаа нь түүнийг монголын дайсан гэдгийг баталж бна

0  |  0
иргэн(202.126.88.218) 2025 оны 12 сарын 11

энэ нөхөр яахаараа зүгээр халагддах хүсэлтээр ажлаа өгдөг юм бэ шалгуулах ёстой шүү тэгж байж ажлаа хүлээлгэн өгөх ёстой өөр ч асуудалтай байгаа шүү наад хүн чинь

0  |  0
ххх(66.181.187.69) 2025 оны 12 сарын 10

харицлага тооцох байлгүй дээ\n

0  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 12 сарын 10

албан тушаалаас нь чөлөөлөөд л болоо юу, хариуцлага тооцдоггүй юм уу

0  |  0
Top