ХҮН намын даргаар Т.Доржханд ДАХИН сонгогдлоо

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

ХҮН намын VIII Их хурал болж байна. Ээлжит VIII Их хурлаар намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах, намын удирдлагын бүрэн эрхийн хугацааг сунгах эсэх, хариуцлагын ерөнхий хорооны дарга, гишүүдийн сонгох зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

21 аймаг, 9 дүүргээс нийт 500 төлөөлөгч энэ удаагийн их хуралд оролцож байгаа бөгөөд гишүүдийн 91.3 хувийн дэмжлэгтэйгээр Т.Доржхандын бүрэн эрхийн хугацааг 4 жилээр сунгалаа.

ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзоригийг сонгов.

Их хурлын тэргүүлэгчээр:

Г.Уянгахишиг, УИХ-ын гишүүн, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн

С.Сансар, Шадар сайдын зөвлөх, ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн

Э.Золзаяа, ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга, удирдах зөвлөлийн гишүүн

Т.Отгонбаатар, ХҮН намын нарийн бичгийн дарга, Шадар сайдын зөвлөх нар тус тус сонгогдлоо. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top