“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр туурвисан судалгаа, шинжилгээний бүтээлийг хүлээн авч, шалгаруулж, шагнаж урамшуулна.
Шалгарсан бүтээлд Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 293 дугаар захирамжаар баталсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал” олгох журмын 1.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын гарын үсэг бүхий өргөмжлөл, 20 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно.
Нэр дэвшүүлсэн бүтээл, холбогдох баримт бичгийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 17.30 цагаас өмнө Улсын Их Хурлын Тамгын газар /“Б.Чимидийн нэрэмжит” шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийг хүлээн авах, баримт бичгийн бүрдэл, бүтээлийн агуулгыг судлан танилцуулга бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг/-т хүлээн авах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )