УИХ-ын дарга Н.Учрал: Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаална

Я.Болор | Zindaa.mn
7 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд төвийн болон хойд бүсийн иргэдтэй уулзаж, парламентаас дэвшүүлж буй бодлого, зорилтын хүрээнд санал солилцож байна.

Өнөөдөр (2026.03.06) Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэрээ орон нутагт тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг зорилтот ажлуудын хамт танилцуулав.

Хагас зууны түүхтэй Эрдэнэт хот урд, хойд хоёр хөрштэйгөө төмөр замаар холбогдсон, дэд бүтэц, аж үйлдвэр, зам тээвэр, харилцаа холбоо эрчимтэй хөгжсөнөөс гадна хүн амын тоогоороо улсад хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

УИХ-ын дарга Н.Учрал өөрийн дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилгыг Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн болон Авлигын эсрэг дөрвөн чөлөөлөлтөөр хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд банк, санхүүгийн салбарын реформ, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, хувийн хэвшлийнхнийг дэмжсэн татварын бодлого, нийгмийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудын шинэчлэлийн ажлууд багтжээ.

Орхон аймгийн иргэдтэй хийх уулзалт асуулт, хариултаар үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Отгоо(202.9.46.235) 2 цагийн өмнө

1кг үхрийн мах 28000 гэж бна.энэ үнийг буулгаж чадна гэж үү ?

0  |  0
Top