“Худал мэдээлэл тараах” асуудлаар УИХ-ын Ажлын хэсэг хуралдлаа

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 03 сарын 25

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдөр анхны хуралдаанаа хийлээ.

Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулагдсан тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин ахалж байгаа бөгөөд хуралдааны эхэнд ажлын хэсгийн бүтэц, бүрэлдэхүүн, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн судалгаа, мэдээллийг танилцууллаа. Тус хуралдаанаар үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, цаашид мэргэжлийн байгууллагуудын төлөөллийн санал, байр суурийг сонсох, улмаар ирэх долоо хоногт уг асуудлаар онол, практикийн нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтлоо.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах шаардлагатай хэд хэдэн суурь асуудлыг ажлын хэсгийн ахлагч онцлон тэмдэглэв. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн хохирогчоор төрийн байгууллагыг тогтоож байгаа нь ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэхгүй болохыг дурдлаа. Төрийн нэр хүндийг хамгаалах нэрийдлээр иргэний үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, улмаар төр иргэдийн эсрэг гомдол гарган эрүүгийн хариуцлага хүлээлгэх практикийг таслан зогсоох шаардлагатайг онцлов.

Орчин үеийн Үндсэн хуулийн эрх зүйн ойлголтоор “нэр төр, алдар хүнд” (dignity) нь зөвхөн хувь хүнд хамаарах үнэт зүйл бөгөөд төр өөрөө ийм утгаар хохирогч байх боломжгүй гэж үздэг. Иймд хуулийн төслийн үг, өгүүлбэр бүрийг Үндсэн хуулийн суурь зарчимд нийцүүлэн нягт нямбай боловсруулах шаардлагатай хэмээв

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.89) 2026 оны 03 сарын 26

Адитя Прадхан Эмнэлгийн Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдэгдэлийг хийж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nХэрэв та 1 бөөрөө 780,000 ам.доллараар зарахыг хүсвэл эмнэлгийн имэйл хаягаар холбогдоно уу.\nDR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nif you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email.

0  |  0

Зочин(103.57.92.145) 2026 оны 03 сарын 25

Хүнийг тийм гэхээр тийм гээд итгэчихдэг шүүлтүүргүй монголчууд

Top