УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан, 2026 оны 3-р сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан. Тангарагаасаа няцах, ёс зүйн ноцтой зөрчил гаргах, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж байна. УИХ-ын гишүүд үүнийг институц хоорондын зөрчил үүсгэх, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх, парламентын ардчиллын дархлааг алдагдуулах эрсдэлтэй зэрэг олон байр суурийг илэрхийлсээр байгаа юм. Үүнтэй холбоотойгоор органик олон хууль өөрчлөгдөх хандлагатай байгаа юм. 

ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top