Засгийн газрын өнөөдрийн /2026.05.06/ ээлжит хуралдааны мэдээллийг танилцууллаа.
Энэ үеэр Г.Дамдинням: “Оюутолгой” төслийн менежментийн төлбөрийг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хариуцаж байна. Хэлэлцээний үйл явц маш эрчимтэй явж байна. Бид саналуудаа удаа дараа тавьсан. Хэлэлцээ бодит үр дүнтэй явж байгаа. Нэгдүгээрт, зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэх долоон жилийн түгжээг авч хаясан. Хоёрдугаарт, хэлэлцээг заавал үр дүнд хүргэнэ гэсэн тохиролцоонд хүрсэн. Гуравдугаарт, олон улсын жишигт нийцсэн үр дүн, хэмжээнд зээлийн хүүг ч, менежментийн төлбөрийг хүргэнэ гэсэн шийдлүүд яригдаж байна.

Сэтгэгдэл ( 3 )
Их хурлын гишүүд Монголын ард түмний төлөө биш Гадныханд үйлчилдэгийн тод илрэл бол энэ мөн.
Сайд гуай та Монгол хүн мөн бол цаашид Монгол төрд зүтгэх хүн мөн бол ОТ -н гэрээ дээр Монгол улсыг өдөрт тутам 1,5 тэрбум төгрөгийг өрөнд оруулсан заалтыг шуурхай өөрчлүүлээч.... сар бүрт 2 сургууль жилд 20 сургууль барих мөнгийг ОТ -д алдаж байна ... ОТ нт МУ-ын эдийн засгийг сөхрүүлж байна даа...
Биднийг 100 жил тэжээх байсан Оюутолгойн асар их баялагтай ордоо харийнханд мөлжүүлчихээд, юу ч хийж чадахгүй 16 жил хий хоосон халаглаад сууж байдаг төр засагтай .....................